Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн нүхэн дотроос хоёр жилийн өмнө сураггүй алга болсон О гэгчийн цогцос олджээ. Тухайн үед найзуудтайгаа явж байгаад алга болсон түүнийг гэр бүлнйнхэн нь эрж хайн зөн билигчдийг ч урьж залж байсан удаатай. Хэргийн газар дээр шинжээчид, холбогдох хүмүүс ажиллаж, иргэн О мөн болохыг тогтоосон байна. Энэ талаар аймгийн ЦГ-ын Мөрдөн байцаах тасгаас лавлахад одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих