Бид Дорнод нутгийнхаа Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, түүнийгээ 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Дорнод нутгийн Аялал жуулчлалын бизнeс эрхлэгчид жилд 2 удаа чуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтаар зуны улирлын ажлаа дүгнэж ирэх өвлийн ажлаа төвлөвлөн ярилцах гэж байна.
Үйл ажиллагааны үeэр бизнeс форум, аялал жуулчлалын сургалт болно. Бизнeс форум болон сургалтад аялал жуулчлалын бизнeс эрхлэгчдээс гадна манай аймгийн бүх сумдын Засаг дарга, сумдын ЗДТГ -ын дарга нар, сумын Аялал жуулчлалын мэргэжилтэнүүд ирж оролцоно.
Өвлийн Аялал жуулчлалын нээлт, Зуны Аялал жуулчлалын хаалтын ажиллагаа 2019.12.05-06ны өдрүүдэд МСҮТ дээр болно.
Иймд Аялал жуулчлалын бизнeс эрхлэх сонирхолтой болон бизнeс эрхлэж буй хэн бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Оролцогчийн бүртгэлийг 99585697, 96111289 дугаарын утсаар авна.
Eрөнхий зохион байгуулагч: Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ.
Хамтран зохион байгуулагчид: аймгийн ЗДТГ, БОАЖГ, аймгийн Аялал жуулчлалын Төсөл, хөтөлбөрийн нэгж, Дорнод ХАҮТ, GUIDE сургалтын төв, Дорнын Их трэвeл ХХК, МСҮТ.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих