Бага байхад наадмын сургаар хуруу даран хоног
тоолдогсон. Ганц хоног дутуу байхад сэтгэл цаанаа л нэг өег болчихно.
Энэ өглөө ээж 20 литр хярам чанаад сүүдэрт тавина. Бусад өдөр хар цай
голдуу уудаг бидэнд хярам их л сонин. Аав М-20 машинаа гялалзтал нь
зүлгээд бид долоог ээжтэй хамт суулгаад Төв цэнгэлдэхийг зорьж
наадмын нээлт үзнэ. Дараа нь цэнгэлдэхийн гаднах зүлгэн дээр сууж
гэрээсээ базааж ирсэн хоол цайгаа идэж уугаад чулуу таалцаж гэрийнхээ
хамгийн мэргэнийг нь тодруулаад өвөөгийндөө очихоор Толгойт руу
явдагсан.
Эмээгийн бэлдсэн баярын чихэр жимснээс цадталаа идэж, тоглож наадаж байгаад нар жаргахтай зэрэгцэн буурайгийнхаа хийсэн хоолыг амтархан идээд гэртээ ирж ээжийн өглөө эртээ бүрсэн элгэн таргийг уугаад унтдаг байж билээ.
Харин энэ өдөр томчууд морь үзэхээр Айдсын даваа явахдаа "Морь малд гишгүүлчихнэ” гээд нэг ч хүүхэд авч явдаггүй.
Манай ам бүлийн тэмдэглэдэг байсан тэр л наадмууд жил бүр санагддаг юм. Аав маань "За ёстой сайхан, Монголоороо наадчихлаа. Хөдөө байсан бол морь унаад сумын төв орж наадамлаж байгаа даа. Хот газрынхан ингэж л наадахад болно. Илүү дутуу зарлага гаргахгүй. Жирийн өдрүүдээс өөр байж чадав уу, хүүхдүүд ээ. Миний хүүхдүүд 16 нас хүрэхээрээ өөрсдөө наадамладаг болно” гэж билээ. Тийм ээ, Монголоороо наадах сайхан. Жил жилийн наадмаар би хүүхэд ахуй цагийнхаа тэр л наадмыг үгүйлдэг.
Харин бид өнөөдөр Монголоороо наадаж чадаж байгаа бил үү.
Дэлхийд ганцхан наадам гэх хэрнээ машин нь морьтойгоо зэрэгцэж уралдаад, цагаан идээнийхээ дээжийг бус адуу, ямаа, нохой, муурын махан хуушуурт дугаарлан ундууцаад, бөхчүүд нь цолны найраа хийж ханцуйндаа наймаалцаад, дарга нар нь татвар төлөгчдийн мөнгөөр хуушуурдаж айрагдаад, цэнгэлдэхийн маань сандал нь будагтай, өвс нь гундуу, хаалга үүд нь харуул хамгаалалттай, Эрээн хотын зах мэт элдэв зүйл зарах наймаачдын хашхиралдаантай тийм дүр зураг үлдээн нааддаг болж.
Дэлхийн эдийн засаг хямарчихаад байгаа энэ үед Монголоороо наадах шиг сайхан зүйл хаа байхав. Гэтэл Засгийн газар энэ жил 2.2 тэрбум төгрөгөөр наадах төсөв баталж орхилоо. Наадмын гурван өдөрт энэ их мөнгийг зарцуулах гэж ямар их яараа вэ. Сургууль цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, авто болон дугуйн зам барих, замын нөхөөс хийх, дуусаагүй замуудыг дуусгах мөнгө олдохгүй байна гэж үсээ зулгаах дээрээ тулаад байсан шүү дээ.
Уг нь хямралын ямар ч үед айл өрх хүртэл хэмнэлт хийдэг. Харин энэ төсөв нэг л биш ээ. Уг нь өмнөх Засгийн газрууд жил жилийн наадмын төсвийг багасгаж 2010 онд 1.7, 2011 онд 1.3 тэрбум, 2012 онд 900 сая төгрөг болгон бууруулсан байдаг. Гэтэл 2013 онд 1.5 тэрбум болгож 600, энэ жил 2.2 тэрбум болгож 700 сая төгрөгөөр нэмчихэж. Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй бол өөр хэрэг.
Гэтэл хүн амынх нь 70 орчим хувь нь ядуу, гэдэс гүзээ өвдөл цөвдөлхнөөр хоногийн холоо залгуулж байгаа ийм үед энэ их мөнгөөр наадна гэж төсөвлөсөн нь яав ч эрүүл ухаан биш бололтой.
1. Үндэсний бөхийн барилдааны зардалд 88.1
2. Хурдан морины уралдааны зардалд 213.4
3. Сур харвааны зардалд 69.5
4. Шагайн харвааны зардалд 31.1
5. Урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээний зардалд 851.8
6. Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардалд 95
7. Хэв журам хагаалах арга хэм жээний зардалд 142.5
8. Тохижилт засвар, худалдаа үйлчилгээний зардалд 484.9
9.Урилга, хөтөлбөр, бусад зүйлийг хэвлүүлэх зардалд 34.6
10.Бусад арга хэмжээний зардалд 190 сая төгрөг хуваарилжээ.
Хамгийн хачирхалтай нь хурдан морины уралдааны зардалд 213.4, бусад арга хэмжээний зардалд 190 сая төгрөг хуваарилсан байх юм.
Хэдэн өдөр наадмын төсвийн талаар ярихыг сонссон гуравдугаар ангийн охин "Паах, морь чинь өөрөө уралдаж байгаа, эзэн нь унаач хүүхдийнхээ хувцас хунарыг бэлдчихдэг. Тэгээд морь уяж байгаа хүн болгоноос мөнгө хураадаг” гэснээ "Аан, зөв зөв. Нөгөө моринуудыг дагадаг машины бензин юм байна л даа. Тэгээд тал нь морины шагнал юм байна. Гэхдээ уяачдаас авч байгаа мөнгөө шагналдаа зориулж болно тийм ээ” хэмээн өөрөө өөрөөсөө асууж хариулах ч цаанаа л нэг харуусангуй байсан юм.
Энэ хуваарилалт дотор урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээ гэж "номинаци” бий. Урлаг соёлынхны үйлийг нь үзэж наадмын бэлтгэл гэж сар шахам цэнгэлдэхэд хонохоос наагуур сургуулилт хийлгэдэг ч үнэндээ тэдэнд нэг төгрөг ч өгдөггүй. Учир нь тэд тухайн чуулгуудаасаа цалингаа авч байгаа. Тэгвэл наадмыг найруулдаг уран бүтээлчид ч мөн л тухайн байгууллагаасаа цалин авч байгааг бас л бодолцох хэрэгтэй.
Хэмнэх биш хэрээс хэтэрсэн төсөв батлаж байхаар Монголоороо даруухан сайхан наадвал яасан юм. Тийм байж гэмээнэ "Дэлхийд ганцхан наадам” болно доо.

Өглөөний сонин
С.Туул
С.Туул

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3291
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих