УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн Ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр өөрийг нь Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт гүтгэж буй тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдэд өгсөн хэргээр яллагдагчаар татсан тухай мэдээлэлд тайлбар хийсэн юм.
Тодруулбал тэрээр: " Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт намайг холбогдуулан гүтгэх боллоо. Энэ хоёр асуудалд тайлбар өгье. Намайг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна.
Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа юм. Ер нь өнөөдөр АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд эхэллээ. СУИС төгссөн хүн ч ийм хачин юм бичихгүй, харин хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Намайг хүлээж авч уулзахгүй байна. Мөн үүнтэй холбоотойгоор миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Та нартай цуг уулзая. Бас
Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татсан гэдэг нь огт худал. Намайг худал мэдүүлсэн гээд байгаа юм. Яг ямар асуудал дээр худал мэдүүлэг өгсөн бэ? гэхээр танай өрөөнд архи уусан байтал уугаагүй гэж ярьсан байна гээд байгаа юм. Бас ходоодноос нь архи гарсан гээд байгаа. Манай өрөөнд байсан архи, талийгаачийн ходоодноос гарсан архи адил байна уу? гэдгийг тогтоож болно. Талийгаач тархины цус харвалтаар нас барсныг Шүүх шинжилгээний хүрээлэн нотолсон байна лээ." хэмээсэн юм.
Эх сурвалж: sonin.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих