Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, дотны найз Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсныг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд “”Рекат” компанийн их замын дээрэмчид болох Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” гэдгээ телевизээр ярьж, баримтаа ч АТГ-т хүлээлгэн өгсөн юм. Гэвч энэхүү хэрэг бондын зөрчилтэй холбоотой олон сая ам.долларын нэгэн адил Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болжээ.
Tovchoo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих