Ингэж хэлэхийн учир нь бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэж бүхэл бүтэн нэг айлын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэмт этгээд Б.Махбал “Би ч хохирогч” хэмээн мэдүүлжээ. Уг нь улсын яллагчаас Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсын яллагч түүнийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол 12-20 хүртэлх жилийн хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж төлөвлөжээ.
Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга агсан Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг юм.
Гэтэл шүүгч нар алуурчин этгээдийг хаацайлж хэргийг нь дахин прокурорт буцаасан нь энэ хэрэг замхарч магадгүй, Б.Махбал алуурчин биш бүр хохирогч болох магадлал өндөр болчихлоо. Учир нь Б.Махбалд холбогдох шүүх хурал найман удаа хойшлогдсоны эцэст прокурор руу буцсан нь хачирхалтай. Тэгээд бүр алуурчин этгээд өөрийгөө "Би ч хохирогч" хэмээн хэлсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Үүгээр ч зогсохгүй Б.Махбал үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг шүүхийн танхимд "Гомбосүрэн манай гэр бүлийг доромжилсон” хэмээн мэдүүлэг өгч эхэлсэн тухай зарим эх сурвалжууд онцолж байна.
Б.Махбал гэж хэн бэ?
Б.Махбал нь 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх хардлага улс төрийн хүрээнийхэнд байгаа. Ийм учраас л танхай балмад зан гаргаж хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн Б.Махбалд холбогдох хэргийг томчууд хэрэгсэхгүй болгохоор удаа дараа шүүх хурлыг хойшлуулж эцэст нь түүнийг хохирогч болгохоор зүтгэж эхлэв үү гэх хардлага нийгэмд төрж эхэллээ.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих