Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүмүүс бүр эрт цагаас ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэж иржээ. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна.
Тэгвэл энэ шидэт идээний ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна
ЗӨГИЙН БАЛ ХАНИАД НАМДААДАГ
2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.
ЗӨГИЙН БАЛ ОЙ ТОГТООМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.
ЗӨГИЙН БАЛ ШАРХ ЭДГЭЭНЭ
Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.
ЗӨГИЙН БАЛ ТЭЖЭЭЛЛЭГ БОДИСООР БАЯЛАГ
National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.
ЗӨГИЙН БАЛАНД ЦУСНЫ ЦАГААН БӨӨМ БУУРАХ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ БИЙ
Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.
ЗӨГИЙН БАЛ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ХАРШЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.
ЗӨГИЙН БАЛ АНТИБИОТИКТ ДИЙЛДДЭГГҮЙ БАКТЕРУУДЫГ УСТГАЖ ЧАДДАГ
Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг "E. coli”, "salmonella” болон метициллинд тэсвэртэй "staphylococcus aureus”, "”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.
ЗӨГИЙН БАЛ СПИРТИЙГ ЗАДЛАХАД ТУСАЛДАГ
"NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг ажээ.
ЗӨГИЙН БАЛ ДАСГАЛ ХИЙХЭД ХҮЧ НЭМЭГДҮҮЛНЭ
Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.
ЗӨГИЙН БАЛ ХАЛЗРАЛТ БОЛОН ХАГНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.
Энэ бүгдийн төгсгөлд сануулахад 12 сараас бага настай хүүхдэд зөгийн бал өгөх тохиромжгүй. Хоолны хордлого болох магадлалтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих