Бразилийн Парана мужийн нийслэл Куритиба хотод үер бууж арав орчим хүн амь насаа алдаад байна. 48 мянган хүн ямар нэг байдлаар хохирол амсаад байгаа юм. Эрх баригчид Парана мужид онц байдал тогтоох тухай ярилцаж байна. Хүчтэй бороо дахин нэг өдөр үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын албанаас сануулав.
Куритиба хотын Арена Байшада цэнгэлдэхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван тоглолт болно. Зургадугаар сарын 16-нд Нигери-Иран, 23-нд Испани-Австрали, 26-нд Орос-Алжирийн тоглолт болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих