УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ шүүхээр шийдэгдэх магадлалтай хүмүүсийн хоргодох цайз болсон” хэмээн намын нөхдөө ЖДҮ-чин хийгээд авлигачид болохыг нь баталлаа. Мөн тэрбээр “Хэрэг хийсэн хүмүүс олноор нэр дэвшинэ. Та нар харж байгаарай. Хэрэг нь шүүх дээр явж байгаа хүмүүсээс олон хүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ирж байгаа. Яах гэж байна гэсэн үг вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал парламентын гишүүн болно гэсэн үг. Яаж ийгээд тохироод, авлигынхаа мөнгөөр парламентад орж ирнэ. Манай ах нар хөөн хэлэлцэх хугацаан дээр өөрсдөдөө зориулаад зохион байгуулалт хийчихсэн. Дөрвөн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар аягүй бол дахиад нэр дэвшинэ. УИХ цэгцэрч байж засаглал цэгцэрнэ. Засаглал цэгцэрч байж төрийн алба цэгцэрнэ. Төрийн алба цэгцэрч байж нийгэм цэгцэрнэ. Тиймээс УИХ хууль тогтоох, эрх барих дээд байгууллага мөн л юм бол бид ёс зүйн ямар нэгэн шаардлагуудыг ярих цаг нь болсон. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг ойлгож байна. Гэхдээ эрх чөлөөний хажуугаар хариуцлага гэдэг зүйлийг ярих цаг нь болсон байх гэж бодож байна гэсэн юм.
Жил гаруйн өмнөөс ЖДҮ-чдийн асуудал ил болж, хууль шүүхийн байгууллагаас ч УИХ-д байгаа нөхдийг шалгаж, хариуцлага хүлээлгэх гэсэн авч парламентынхан хэсэг нөхдөө аваад үлдчихсэн. Харин өнөөдөр гэнэт намыг нь муухай харагдуулж байгааг ойлгов бололтой хамгийн ихээр попордог Л.Оюун-Эрдэнэ гишүүн ийн хэлсэн нь аргагүй л үнэнд гүйцэгдсэний илрэл гэлтэй.
Erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих