Ц.МЯГМАРБАЯР
Уул уурхайн асуудалтай байгаа аймаг, орон нутагт газар дээр нь хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-аас өнгөрсөн намраас эхлэн зохион байгуулсан аж. Энэ хэлэлцүүлгийг нэгтгэж өнөөдөр /12.18/ Төрийн ордонд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцэж байна. "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, "Босоо хөх Монгол”, "Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт 21 аймгийн 1000 орчим иргэний нийгмийн төлөөлөл болон байгаль хамгаалагч, компанийн эзэд оролцож байна. Хэлэлцүүлгийн багийнхан 12 мянган км замыг туулж, нийт 35 удаагийн хэлэлцүүлэгт 5000 орчим иргэдийг оролцуулан уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин,эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны нөлөөлөл, иргэдийн амьдрах орчинд гарч буй өөрчлөлт, бэрхшээл саадыг даван туулах шийдэл, арга замыг газар дээрээс нь сурвалжилжээ. 180 гаруй цагийн видео бичлэг архивлан тухайн бүрд нь олон нийтэд мэдээлж ажилласан тухай зохион байгуулагчид онцолж байв. Чуулганы гол зорилго нь салбарын байр суурийг нэгтгэж төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлогод зайлшгүй шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийн зөвлөмж шаардлагыг төрд уламжлахаар зорьж байгаа аж. Чуулганы нээлтэд Шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ж. Батзандан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар үг хэлсэн юм.
Салбарын сайд Н.Цэрэнбат " Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье гэж уриалмаар байна. Усны агентлагыг сэргээх асуудлыг Зсагийн газарт тавьсан 100 хувь дэмжиж байгаа. Түүнчлэн усны нөхөн төлбөрийг хэмжээг нэмэгдүүлсэн. Төлбөрийн орлогын 50 хувийг усыг дахин ашиглах техник, технологид зарцуулагдах боломжийг хуультд бий болгосон. Мөн байгаль орчны хууль дахь давхардал, хийдлийг арилгаж цэглэж байна. УИХ-д өргөн барина. Монгол орны хэмжээнд 24.3 мянгна га газар эвдэрсэн. Эзэнгүй хаяад явсан газрыг улсад буцаан авч нөхөн сэргэхээр болсон. Харин эзэнтэй хэрнээ нөхөн сэргээлт хийгээгүй хаяад явсан компанийг шүүхэд өгсөн. Цаашид хууль, дүрмээ чангатгаж хариуцлагатай, бага бохирдуулдаг уул уурхайг төрөөс дэмжиж хөгжүүлнэ. Мөн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цэгцэлж байна” гэсэн юм.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар " Монгол орныхоо байгалийн баялагийг хойч үедээ үлдээх гэсэн эх оронч үзэлтэй тэмцэгч нар өнөөдөр энэ зааланд цугларсан байна. Өнөөдөр Оюутолгой гэрээний ард юу болж байгааг бид бүгд харж ажиглаж байна. Өнөөдөр гэрээг монголын ард түмэнд ашигтай байдлаар өөрчлөх бүрэн боломж Монголын талд байна. Гэтэл энэ боломжийг ашиглах сэтгэлгүй байгаад асуудал байна. Гэрээг ашигтай болгохын төлөө та бүхэнтэй МАХН хамт. Байгалийн баялагыг монголын ард түмэн тэгш хүртэх боломжыг олгохын төлөө тууштай байхыг та бүхнээс хүсэн ерөөе” гэв. Үндэсний чуулганы үеэр зарим аймгийн иргэний нийгмийн төлөөлөгч нартай уулзлаа.
http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79453899_567227280729426_5359554319899164672_n-300x200.jpg 300w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79453899_567227280729426_5359554319899164672_n-768x513.jpg 768w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79453899_567227280729426_5359554319899164672_n-1024x684.jpg 1024w" sizes="(max-width: 1618px) 100vw, 1618px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; vertical-align: middle; display: inline-block; max-width: 100%; height: auto;" />
"Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ынтэргүүн Г.Адилбиш, Түвшинжаргал: Бид дөрвөн аймгийн нутагтай тэнцэхүйц хэмжээний таван сая га газраа ухуулмааргүй байна”
http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79449139_819359448513753_1070528896404815872_n-300x225.jpg 300w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79449139_819359448513753_1070528896404815872_n-768x576.jpg 768w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79449139_819359448513753_1070528896404815872_n-1024x768.jpg 1024w" sizes="(max-width: 2048px) 100vw, 2048px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; vertical-align: middle; display: inline-block; max-width: 100%; height: auto;" />
-"Дорнод аймаг нийт 12 сая га газартай. Түүний 5.0 сая га газарт буюу 17, 18, 19, 20, 21, 28-р талбайд газрын тосны лиценз олгосон. Өнөөдөр нутгийн иргэд, малчид уух усгүй, идэх өвсгүй хэцүүдэж байна. Мэргэжлийн байгууллага хяналт тавьж үйл ажиллагааг нь зогсоодог ч түүнийг үл тоон ажилласаар л байна.”Петро чайна Дачин тамсаг” ХХК-та л гэхэд сум орон нутгийн иргэдийн тэмцдэг ч үр дүнд хүрэхгүй байна. Дорнод аймгийг сүйтгэчихээд байхад дахиад "Петроматад” ХХК-ийн 20-р талбайд лиценз нэмээд өгчихсөн.
Дорнодчууд маш их гомдол, бухимдалтай байна. Цагаан зээр ховордсон. Мал бэлчих талбайгүй болсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд анхны ерөнхийлөгч "Азийн бар болно” гэж дээлээ мялааж байсан нь гашуун түүх болж үлдсэн. Газрын тосоо өгчвөл улсаа "Азийн бар” болно гэж бид итгэж хүлээсэн. Гэвч харамсалтай нь худал байжээ. Өнөөдөр Петроматад компани Хэрлэн голоос 20 хон км зайд газрын тос олборлож, усыг нь ховх сорж байна. Хөрсөнд нь хамаг хороо асгаж байна. Уг нь Дорнод аймаг 2018 онд гүний усны уурхайд ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнийхээ төлөө уул уурхайн сайдад загнуулсан. Петро чайна дачин тамсаг компани гүний усыг зөвшөөрөгдөх хэмжээнээс нь бараг 300 дахин их ашиглаж хөрс, ургамалд маш их сөрөг нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн хяналт тогтоогоод байхад уул уурхайн сайд өмөөрдөг. Иргэд нь мянга орилоод дийлэхгүй байна. Бүр шүүхийн шийдвэр гарч орон нутагт нь хөрөнгө оруулах гэрээ байгуулахыг даалгаад байхад ч шүүхийн шийдвэрийг үл тоож байна. Ийм төр засагтай байгаадаа бид харамсч байна. Бид дөрвөн аймгийн нутагтай тэнцэхүйц хэмжээний таван сая га газраа ухуулмааргүй байна” гэлээ.
Ховд аймгийн "Элгэн нутаг сутай” ТББ-ын гишүүн Д.Цэдэнбал: Ерөнхийлөгч Х.Баттулга Хөшөөтийн уурхайг стртегийн ордод оруулж өгнө гэж амласан
-Алс баруун хязгаар нутагт орших Хөшөөтийн уурхайг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2016 оны сонгуулиар стратегийн ордод оруулж өгнө гэж амласан. Гэвч одоо болтол амласанаа биелүүлэхгүй байна. Нөлөөлөлд өртөж байсан Цэцэг сумыг олборлогч "Мон-Эко” компаниас нэг тэрбум гаруй төгрөгийг гаргаж нүүлгэх Засгийн газрыг шийдвэр гаргасан ч 2019 оны төсвөөс 600 сая төгрөгийн зардлыг төсөвт суулгаж нүүлгэсэн. Уг нь нүүлгэх зардлыгуурхайгаас 100 хувь гаргах шийдвэр гарчихаад байхад 60 орчим хувийг улсын төсвөөс гаргаж байгааг нутгийн иргэд ойлгохгүй байна. Стратегийн ордод оруулахгүй байх сонирхол байна. Зөвхөн аймагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн нэрийн дор хэсэгхэн хүн ашиг хүртдэг байдлаа үгүй хийхийг хүсэхгүй байна. Энэ бүгдийн цаана ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа гэж манай иргэд хардаж байгаа. Тиймээс стратегийн ордод оруулж Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийж ашгийг нь нутгийн иргэд болон Монголын ард түмэн хүртэх ёстой гэж үзэж байна.
Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн Н.Батбаяр: Шар нутаг буюу уран асар их хортойг дэлхийн бусад орны гашуун сургамж гэрчлэнэ
-Манай суманд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ураны хайгуул хийж буй Чех улсын хөрөнгө оруулалттай "Гурван сайхан” компани ураны үйлдвэр барих гээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 онд багийн болон сумын иргэдээс асуулгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсанд нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Үүнд аймаг, сум, багийн дарга нар оролцоотой. Мөн тус компани зэрэглэдээ газар, газрын ховор элементийн хайгуул хийж байгаа. Энэ бүгдийг зогсоохын төлөө энд ирсэн. Энд ураныг эсэргүүцэж Дорноговь, Архангай аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд, малчид ирсэн байна. Бид ураны эсрэг тэмцлээ нэгтгэж байна. Уран бол хүн, байгальд асар их хортой. Дэлхийн бусад оронд хор хохирлыг нь үе удмаараа хүртсэн гашуун сургамжийг тоочоод барамгүй.
http://polit.mn/wp-content/uploads/2019/12/80761114_2520455101410161_9204044185806569472_n-300x200.jpg 300w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/80761114_2520455101410161_9204044185806569472_n-768x512.jpg 768w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/80761114_2520455101410161_9204044185806569472_n-1024x683.jpg 1024w" sizes="(max-width: 1200px) 100vw, 1200px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; vertical-align: middle; display: inline-block; max-width: 100%; height: auto;" /> http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79453899_567227280729426_5359554319899164672_n-300x200.jpg 300w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79453899_567227280729426_5359554319899164672_n-768x513.jpg 768w, http://polit.mn/wp-content/uploads/2019/12/79453899_567227280729426_5359554319899164672_n-1024x684.jpg 1024w" sizes="(max-width: 1618px) 100vw, 1618px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; vertical-align: middle; display: inline-block; max-width: 100%; height: auto;" />
Эх сурвалж:www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих