Хоёр жилийн өмнө сураггүй алга болсон О гэгчийн цогцос Дорнод аймгийн Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн нүхэн дотроос олджээ. Тухайн үед талийгаач найзуудтай явж байгаад алга болсон гэх бөгөөд ар гэрийнхэн нь эрж хайсан болов ч арга мухардан байна.
Хэргийн газарт шинжээчид болон холбогдох албаны хүмүүс ажиллаж иргэн О мөн болохыг тогтоожээ. Энэхүү хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Уг хэргийн талаар Дорнод аймгийн "Дорнод” сонины №22/474/-т нийтлэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих