Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран "Ажилтай
орлоготой монгол залуус" хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилгүй иргэдийн түр
болон байнгын ажлын байранд зуучлах үйл ажиллагааг өчигдөр зохион
байгууллаа. Энэүү үйл ажиллагаанд мянга гаруй оюутан залуус оролцсон юм.
Мөн хөтөлбөрт хамрагдсан их дээд сургууль, МСҮТ-д суралцдаг оюутнууд нийслэл болон хөдөө орон нутгийн сум, багт байнгын болон цагийн ажлыг цалинтай хийх боломж бүрдлээ. Мөн энэ онд "Сумын залуус", "Ажлын гараа" "Бүтээн байгуулалт-2014" төсөлд нийтдээ 19-40 насны хүмүүс хамрагдах боломжтой. Энэхүү төслийн хүрээнд барилга байгууламж, төмөр зам, авто зам, ХАА, уул уурхай, үйлдвэрлэл болон бусад ажлын байрны орон тоо байгаа аж. Иймээс оюутан залуучууд дээрх ажлын байранд хамрагдах боломж нээгдлээ.
"Сумын залуус" төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 100 орчим бригадад ажиллах залуусыг томиллоо. Энэ нь 30 хоногийн хугацаатай, 1300 оюутан залуус суманд англи хэл, мэдээлэл технологи, эрүүл мэндийн гэх мэт сургалт зохион байгуулах юм. Үлдсэн 7800 залуус аймаг сумын хэмжээнд хийгдэж байгаа байрилга, зам тээвэр, тариалан гэх мэт бүтээн байгуулалтын ажилд туслах ажлыг хийнэ. Ажил олгогч байгууллагаас тохирсон ажлын хөлс болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 200 мянган төгрөгийн урамшуулал олгох аж.
Өнгөрсөн онд "Ажилтай, орлоготой, монгол залуус " хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй оюутан залуучууд хамрагджээ. Үүнээс 200 гаруй залуус цагийн болон түр, байнгын ажлын байртай болсон байна. Түүнчлэн "Бүтээн байгуулалт 2014" төслийн хүрээнд барилга байгууламж, төмөр зам, авто зам, ХАА, уул уурхай, үйлдвэрлэл болон бусад ажлын байрны орон тоо байгаа аж. Иймээс оюутан залуучууд дээрх ажлын байранд хамрагдаж болох нь.
Б.ЖАНЧИВДОРЖ /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих