Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй Монголын “The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлээр орчуулахаар болжээ. Тодруулбал, тус хамтлагийн “Гэрэг” цомогт багтсан 13 дууг япон хэл рүү мэргэжлийн түвшинд орчуулж Японы сонсогчдод хүргэх аж. Учир нь, “The Hu” хамтлагийнхан ирэх онд Япон улсад тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм.
Тэдний тоглолт Токио хотод гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас “Umeda Club Quattro” клубт тус тус болно. Тоглолтын тасалбарыг 7000 иенийн үнэтэйгээр худалдаалж байгаа юм. Тэдний дуунуудыг орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхан хөрвүүлэхээр болжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих