Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын 28-нд Мияги мужийн Осаки хотод хандив өргөлөө. Осаки хот өнгөрсөн аравдугаар сард Хагибис хар салхинд өртөж, их хэмжээний хохирол амссан хот. Энэ хотод “Миягино” дэвжээний бөхчүүд тойргийн барилдаан хийх зэргээр шефийн харилцаатай байдаг. Хакүхо хар салхины хохирлыг хурдан шуурхай арилгах үйлсэд хувь нэмэр болгон, Кюүшюү башёгийн эхний өдөр даваад авсан шагналын мөнгөө бүгдийг нь хандивлажээ.
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33135
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих