Ирэх ондоо эрүүл энх, ургац арвин байхыг бэлгэдэн Японы төвийн Айчи мужийн фермийн аж ахуй эрхлэгчид, оршин суугчид дугуй хэлбэртэй аварга том будааны бялуунуудыг хийжээ.
Даваа гарагт Айчи мужийн Нагоя хотын "Ацүта Жингү” сүмийн гол танхимд 1.5 метрийн диаметртай, 450 орчим килограмм жинтэй дөрвөн бялууг үндэсний хувцсаа өмссөн хүмүүс авчирсан байна.
Будааны бялуунууд ирэх оны нэгдүгээр сарын 7 хүртэл сүмийн гол танхимыг чимэх бөгөөд үүний дараа "кагами бираки” буюу будааны бялуу хуваах уламжлалт ёслолын үеэр тэдгээрийг хэдэн хэсэгт хувааж, мөргөлчдөд тараах ажээ.
Э.Хулан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33141
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих