Цөлжилттэй идэвхтэй тэмцэх, гандуу, хуурай нутгийн ард иргэдийн
амьжиргааг дээшлүүлэх, үндэсний болон олон улсын үйл ажиллагааг
сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг,
хамтын ажиллагааны газар манай яамд, холбогдох байгууллагуудтай хамтарч
"Цөлжилтийг бууруулах төсөл" хэрэгжүүлж дууслаа.
Уг төсөл нь малчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэд, цөлжилтийг сааруулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад чиглэсэн бөгөөд багагүй үр дүн өгсөн байна. Төсөл Ховд аймгийн усны нэгдсэн менежмент, эко-сургууль ба тогтвортой хөгжлийн боловсрол, цөлжилт, газрын доройтлын үнэлгээ, мониторинг, төсвийн зарцуулалт гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй явагджээ.
"Ховд аймгийн усны нэгдсэн менежмент" бүрэлдэхүүн хэсэг хэрэгжсэнээр орон нутгийн иргэд усны нөөцийн тогтвортой ашиглалтыг (усалгаатай газар тариалан) хэвшүүлж, амьжиргаагаа сайжруулах чадвартай болжээ. Ингэснээр нөөц ашиглагч нарын дунд усны шударга хуваарилалт бүрдэж, экологийн тэнцвэрт байдал хадгалагдах ач холбогдол бий болсон аж.
Харин "Эко сургууль ба тогтвортой хегжлийн боловсрол" бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх явцад Монголын хүүхэд залуус болон иргэд, шийдвэр гаргагчид цөлжилт, тогтвортой хөгжлийн тухай мэдлэг, мэдээлэлтэй болсон төдийгүй байгаль орчинд ээлтэй зан үйлийн өөрчлөлттэй болжээ. Тэгвэл "Цөлжилт, газрын доройтлын үнэлгээ, мониторингийн систем" бий болж, холбогдох байгууллагууд тус системийг тогтмол шинэчилэх чадвартай болсноор шийдвэр гаргах түвшинд ашиглаж эхэлсэн байна.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих