Керри МакКинноны гэр бүл Австралид амьдардаг. Тэд Аша хэмээх голден ретривер нохойтой аж. Нэгэн өглөө гэрийн эзэн гэргийгээ “Энийг хар даа” хэмээн дуудсан байна. Гэтэл нохойнх нь нуруун дээр бяцхан коала баавгай сууж байсан ба тэд тун дотно найзууд шиг харагджээ.
Ингээд хосууд нохойгоо бяцхан коала баавгайг аварч, гэртээ дагуулан ирснийг мэдсэн байна. Энэ тухай Керри МакКиннон “Бяцхан коала ээжээсээ холдож, төөрч явахдаа Ашатай таарсан байх. Хэрвээ тэр бүх л шөнийг ганцаараа өнгөрөөсөн бол үнэгнээс эхлээд түүнд аюул учруулж, барьж идэх амьтан цөөнгүй шүү дээ” хэмээжээ. Бяцхан Коалаг амьтны эмнэлэгт аваачсан ба байгальд ганцаараа дасан зохицож амьдарч чадах хүртэл нь анхаарал тавьж сувилах гэнэ.
О.Хандмаа
Эх сурвалж: animalforum.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих