БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс
секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн
өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр
зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо
орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих