Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Сумын удирдлагуудын зүгээс тус компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардсан.
Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.
Тэд Матад сумын Засаг даргын захирамжийг биелүүлэхийг шаардсан юм. Энэхүү захирамжид "Дорнод аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 31-р захирамжыг тус тус үндэслэн захирамжлах нь, Тус сумын нутаг дэвсгэрт газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Петро Чайна Дайчин тамсаг" ХХК нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг сумын Засаг даргатай байгуулж ажиллаагүй тул газрын тосны олборлолтын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зогсоосугай" гэжээ.
Талууд ойлголцож чадахгүй байгаа тул өнөөдөр Төрийн ордонд эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахаар болсон талаар нутгийн хэвлэлүүд бичиж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих