○ 2020 оны 1 сарын 12-ны өдрийн 3 цаг 35 минутанд Филиппиний Манилагийн урд зүгт 67 км орчим Таал нуурын доторх алдартай аялалын газар болох Таал галт уул дэлбэрч газар хөдөлжээ.
Галт уулын цооногоос 10км-ээс илүү хурдтай үнс дээшээ цоогиж байлаа.
- Эргэн тойрны 14км дотор байсан ард иргэд жуулчдыг холдуулсан бөгөөд ойролцоогоор 6000 гаруй хүмүүсийг уг газраас дайжуулжээ.
- Манилагийн онгоцны буудлын бүх нислэгийг зогсоосон байгаа ажээ.
○ 19цаг 30 минутанд Филиппиний галт уул судлах газраас галт уулын арлын бүх нутаг газарт ойртохын хориглож, галт уулын аюулын төвшинг 3-с 4-р төвшин болгож өөрчилжөө.
※ Галт уулын аюулын 5 төвшин байдаг бөгөөд, 3-р төвшин нь галт уул дэлбэрэх боломж ихэссэн, 4-р төвшин нь нэн удахгүй дэлбэрэх аюултайг илэрхийлдэг ажээ.
○ Филиппин улс нь галт уулын цооног бүхий нутаг дэвсгэрийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн газар дэвсгэрийг мөнхийн аюултай нутаг дэвсгэр болгож ойртохыг хоригложээ.
○ Уг нутаг дэвсгэрт оршин сууж байгаа болон аялаж байгаа аялах гэж байгаа Монголчууд байвал галт уулын нутаг дэвсгэр болон түүнтэй ойрхон газарт ойрхон очихгүй байхыг анхааруулж байна. Мөн байгаа жуулчид байвал Филиппиний засгийн газрын авч байгаа аюулгүйн арга хэмжээг дагна уу.
Ямар нэг тусламж хэрэг болвол Манила дахь монгол улсын консулын газрын хаяг:
☞ Mongolian Honorary Consulate in Manila, Philippines
5/F DPC Place
2322 Chino Roces Avenue
Makati City
Manila
Philippines
TELEPHONE(+63) 2 8843-7854
Жич: Манила дахь монголын консулын хаяг утсыг гүүглээс хайж олов.
Ж. Нармандах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих