Америкийн поп дуучин Женнифер Лопесыг Бразилд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцохгүй гэсэн яриа байсан. Тэрбээр Питбуль хэмээн алдаршсан реппер Армандо Кристиан Перес, Бразилийн дуучин Клаудия Лейтте нарьш хамт Бразил-2014-ийн албан ёсны дуу "We Are One"-ыг дуулж бичүүлсэн юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас Бразилд очихгүй байж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байв. Энэ тухай Женнифер Лопесийн бие төлөөлөгч тайлбар өгч дуучин бүсгүй өөрийнхөө шүтэн бишрэгчдийг мөн хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийг хүндэтгэж Сан-Паулуд очно гэдгийг дуулгалаа.
Мөн Женниферт Дэлхийн аваргын нээлтэд очихоос
татгалзах бодол огт байгаагүйг хэлжээ. ДАШТ-ий нээлтийн ёслолын 25
минут орчим үргэлжлэх хэсэгт 600 шахам жүжигчин, гимнастикчид,
бүжигчид, циркчид оролцсон гайхалтай тоглолт болох аж. Лопес, Питбуль,
Летте нарын дуулсан "We Are One" дуугаар нээлтийн ёслол өндөрлөх гэнэ.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих