Орон сууцны 24-р байрны гаднах тоглоомын талбайг эвдэж сүйтгэснээс гадна хог новшиндоо дарагдсан орчинд хүүхэд багачууд тоглосоор байна. Манай хотын өнгө үзэмж жилээс жилд сайжирч байгаа ч иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, орчин тойрондоо хандах хандлага сул байгааг эндээс харж болохоор. 24-р байрны тоглоомын талбайд тэр хавийн хүүхдүүд тоглож, хөгшид настайчүүд нарлаж өнждөг газар гэж хэлж болно.
Энэ талбайг 2013 онд орон нутгийн төсвийн хөрөнгө 49,2 сая төгрөгөөр БД компани тохижуулаад удаагүй байгаа ч хэдийн хашааг нь эвдэж, хогийн савных нь дотор талын хайрцаг, сандлынх нь модыг урт гартнууд эвдэж сүйтгээд аваад явчихжээ. Хүүхэд хөгшид нарладаг сүүдрэвчинд нь архиддаг, тарьсан мод бутыг нь хугалчихсан байх юм.
Уг нь дээрх тоглоомын талбайг жишиг тоглоомын талбай болгож, бусад байрнуудын ойр орчинд энэ жишгээр тоглоомын талбай байгуулахаар холбогдох газрууд төлөвлөж байж. Гэтэл энчлэн эвдэж сүйтгээд байвал өч төчнөөн хөрөнгө, хөдөлмөр салхинд хийснэ гэсэн үг.
Аймгийн Байгаль орчны газар үүнтэй холбоотой мэдээллийг худалдаж авах юм байна. Хотын өнгө үзэмж тохижилтыг сайжруулах гэж жилээс жилд өч төчнөөн төгрөг зарцуулж байгаа ч иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, орчин тойрондоо хандах хандлага муу байгаагаас гадна СӨХ нь үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3332
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих