Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дорнодод үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэг бий болгох ажлын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах уулзалтыг өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтыг нээж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Дорнодод үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэгийн бий болгох талаар болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллах зэрэг асуудлаар холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн юм. Мөн энэ үеэр 2019 оны Старт-ап хөтөлбөрийн "Дорнодод үйлдвэрлэв” бүлгийн ахлагч Э.Ууганжаргал "Жуулчин” дэлгүүрийн мэдээллийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих