Австралийн баруун хэсэгт үер болох үеэр Пилбара бүсэд алга болсон гурван настай охиныг нохойтой нь хамт 24 цагийн дараа эсэн мэнд олжээ. Охин лхагва гарагт нохойгоо дагуулан гэрээсээ гарсан байна. Удалгүй аадар бороо орж, гэрийнх нь ойролцоох гуу жалга усанд автан, гол горхи үерлэсний улмаас явах гарцгүй болсон аж.
Цагдаагийн ажилтнууд даруй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Нисдэг тэрэгтэй аврах багийнхан өчигдөр охиныг гэрээсээ 3.5 км-ийн зайд шаварт хутгалдсан байхад нь олжээ. Нохой нь бүхий л цагт охины хажууд байж, түүнийг хамгаалж байсан талаар цагдаагийн газрын төлөөлөгч ярьсан байна. Тэднийг гэр бүлийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих