Ирэх тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөр дуусна. Манай улс реформын шинжтэй өөрчлөлтүүд хийж түүнд нь ОУВС болон олон улсын байгууллагуудаас үе шаттайгаар санхүүжилт хийсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сүүлийнх нь болох 500 сая орчим ам.доллар орж ирээгүй байгаа. Гэтэл 500 сая ам.доллар талаар болж мэдэхээр байдалд улсаараа орчихсон. Учир нь ОУВС 2019 оны есдүгээр сард гэрээний үнэлгээ хийхдээ
- Төсвийн хөрөнгө оруулалтыг багасгах
- 2021 оноос эхлээд төлөх өр төлбөрийн бэлтгэлийг хангах гэсэн хоёр зөвлөмжж өгсөн гэж байтал бид эсрэгээрээ ажилласан.
Бид 6 дугаар сараас Хятадын своп хэлцлийн төлбөрийг төлнө. 2021 оноос томоохон бондуудын төлбөрүүдийг төлж эхэлнэ. Гэтэл бидэнд тэдгээрийг төлөх нөөц байгаа эсэх нь асуудал. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх байдлаар төлчих юм шиг ярих гишүүд ч олон байгаа. Тэдний нэг нь орон нутагт явж байхдаа хөлчүүрхэж "Та нар минь битгий зов, тэр олон сангууд байж байхад тэндээсээ аваад болно ш дээ. Та өнөөдөр нэг мөнгөн бүстэй болъё гэж бодож байтал хүүгийн чинь гутал урагдчихвал эхлээд гутал авч өгнө биз дээ. Яг тэрэнтэй чинь л адилхан шүү дээ. Битгий сэтгэлээ чилээ, та нар минь тайван байж байгаад намайгаа нэг дэмжээд өгөөрэй” гээд хэг хэг зогьсож байсан сурагтай.
Үнэхээр дээрх нөхөр шиг аль нэг сангаасаа аваад төлчихнө гэж бодож яваа улс төрчид байгаа бол ёстой ухамсраараа парламентын танхимаас гараад явсан шударгад нийцэх байх.
Ард иргэд бачуурсандаа, улс орон минь өрөнд баригдчихлаа гэж сэтгэл нь өвдсөндөө уг нь асуусан нь мэдээж. Гэтэл улс төрчид үүнийг "Төрийн төлөө огтоно боож үхнэ” гэгчээр харж байгаа нь харамсалтай.
Ард түмэн хэзээ ч буруу сэтгэж, буруу замаар явж байгаагүй. Тийм дээ ч төгрөгийн ханш суларна гэдэгтэй эвлэрэхэд бэлдэж байгаа. Энэ нь нэг талаар ард иргэд бүсээ чангалж байгаа юм.
Гэтэл улс төрчид хоорондоо үг шидэлцэж ОУВС хэрэгтэй хэрэггүйн тухай ярьж байгаа нь тун ч ёс зүйгүй үйлдэл. Өнөөгийн улсдөрчдийн нүдийг боож, чихийг нь таглаж байгаад шийдчихсэн асуудал уг нь биш. Нөгөөтэйгүүр ОУВС үнэхээр буурай оронд тусалдаг бол туурга тусгаар Монгол Улс маань аль хэдийн шившгээ дэлгэчхэж.
Гэтэл үнэндээ 2016 оны сонгуулийн дараа зээл өгөх газар байгаагүй учраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк, бусад байгууллагаас дэмжлэг авсны үр дүнд Монгол Улс "Гэрэгэ” бонд босгох боломж бүрдсэн байдаг.
Улс төрчдийн ярьсан, тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэн тэр үг өөрийг нь, бас Ерөнхийлөгчийг дүгнэсэн.
Бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг экспортоор авдаг манай улсад уг нь хамгийн багадаа 6 тэрбум ам. долларын нөөцтэй байх ёстой бөгөөд тодорхой хэмжээгээр өсч байх ёстойг эдийн засагчид чухалчилдаг. Гэтэл өнөөдөр манай улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байгаа нь бас л асуудал юм.
Улс орны эдийн засгийн байдал ийм байхад бултаараа хэлэлцэж зөвлөлдөөд туулаад гарах тухай ярих байтал "Ч.Хүрэлбаатар өөрөө хариуцах ёстой” гэсэн нь Монгол Улсын төрд хэр зэрэг мэдлэг боловсролтой, соёлтой хүмүүс байгааг гэрчилсэн учраас төрийг тэнэгүүдээс цэвэрлэх тухай яриа өрнөчихлөө.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих