Криптовалютууд болон худалдааны зарчмууд
Интернэт дэх цахим валютыг ердийн мөнгөний нэгэн адил ашиглаж болно. Криптовалют хэлбэрээр капиталаа нэмэгдүүлэхийн тулд та бараа худалдаж авах эсвэл зарахдаа хямдхан зарж, алдагдалд орж болохгүй. Мөнгө хуримтлуулах зарчим нь цахим болон бодит ертөнцөд адилхан байдаг.
Энд худалдааны онцгой багаж хэрэгслийн тусгай баазыг ашиглах бөгөөд үнэт цаасны зах зээлийн дүрмийг мэддэг хүмүүс орлогоо ихээр өсгөх боломжтой болно.
Крипто бирж дээр янз бүрийн цахим валют болон дэлхийн улс орнуудын мөнгө хоорондын худалдаа, солилцооны үйл ажиллагаанд оролцохыг хүссэн бүх хүн дараахь зарчмуудыг дагаж мөрдөх ёстой:
• худалдааны хуваарь;
• Борлуулалтыг нээх / хаах зориулалттай sell, buy нөхцөл;
• хийгдсэн бүх хэлцэл, гүйлгээний түүх;
• бирж дээр байгуулсан хэлцлийн нийт нэгжийн тоо;
• худалдааны үйл ажиллагааны хэмжээ.
Хөрөнгийн бирж дээр арилжаа хийх нь эдгээр солилцооны үйл явцыг, өөрөөр хэлбэл криптовалютын амжилттай арилжаа нь тэдний талаарх мэдлэгээс ихээхэн хамаардаг.
Криптовалютын ханшийн өөрчлөлт
Цахим валютын ханшийн график гэдэг нь нэг төрлийн цахим валютын өөр цахим валюттай эсвэл энгийн мөнгөний ханштай харьцах харьцааг хянах явдал гэсэн үг юм. Үндсэндээ биржүүд Японы лаа хэлбэрээр дүрслэгдсэн үнийн хэлбэлзлийн графикийг ашигладаг. Ийм график дээр та бараа худалдан авах / худалдах саналаа гаргах хамгийн сайн үнийн зөрүү нь тодорхой хугацаанд хэрхэн хөгжиж байгааг харж болно.
Японы лаа маркын графикыг уншиж сурсан хүнд бол криптовалютын бирж дээр ажиллахад тун амархан байх болно. Мөн үүнээс гадна бусад санхүүгийн хэрэгслүүдийг бас эзэмших хэрэгтэй.
Худалдан авах, худалдах захиалга өгөх аргууд
Валютыг худалдан авах эсвэл худалдах тушаал өгөх явдлыг криптовалютыг худалдаж авах / худалдах ордер гэж нэрлэдэг. Ордероор биржийн худалдах / худалдан авах үйл ажиллагааны оролцогчдын хүсэлтийг шилжүүлэх нь жагсаалтын хэлбэрээр үүсэн бүрддэг бөгөөд энэ жагсаалтыг шилэн лонх /стакан/ гэж нэрлэдэг:
• тогтоосон ханшны дагуу цахим валютаар худалдаа хийх. Зөвхөн шилэн лонхны үнийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийснээр криптовалютын арилжааны оролцогч нь цаашид арилжаагаа үргэлжлүүлэх эсвэл зогсоох шийдвэрээ гаргаж чадна. Энэ тохиолдолд арилжаанд оролцогч нь энгэхүү шилэн лонх нь зөвхөн одоогийн үнэд ойр байрлах жагсаалтыг агуулдаг гэдгийг санах ёстой. Гэхдээ зөвхөн үнийн ханшийн өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлснээр богино хугацааны урьдчилсан таамаглал гаргаж болно. Хэрэв танд илүү гүнзгий урьдчилсан тооцоо хэрэгтэй бол биржийн үндсэн хэрэгслүүдийн нэг болох - техникийн шинжилгээг ашиглах хэрэгтэй;
• дараахь чиг үүрэг бүхий ордерууд байдаг: идэвхгүй төрөл, худалдан авах / худалдах захиалгыг гүйцэтгэхэд зориулагдаж тавигдсан өргөдлүүд;
• бирж дээр дилерт хандаж идэвхгүй эсвэл түрэмгий захиалга хийхийг тушаасан тушаалууд байдаг. Эхнийх нь идэвхгүй тушаал бөгөөд тодорхой түвшинд гүйцэтгэхээр тавигдсан захиалга юм. Энэ нь цахим валютын ханш нь тогтоосон түвшинд ойртох үед хийгдэх естой үйлдэл юм. Энэ явдал нь эсэргүүцэл буюу дэмжлэг үзүүлэх түвшинг тодорхойлдог захиалга юм. Зөвхөн цахим валютын ханш нь энэхүү тогтоогдсон түвшинд ойртсон үед энэ төрлийн криптовалютын худалдааны нөхцөл байдал тодорхой болдог;
• одоогийн ханшны дагуу арилжаанд оролцоход зориулалттай захиалгыг түрэмгий эсвэл шуурхай ордер гэж хэлнэ. График дээрх валютын хосын хөдөлгөөн нь зөвхөн тэднээс хамаарна. Том хэмжээний түрэмгий захиалгыг гүйцэтгэсний дараа бирж дээр огцом хөдөлгөөн үүсэх бөгөөд үүний үр дүнд идэвхгүй захиалгын ихээхэн жагсаалтууд бий болно;
• Үнийн дэмжлэг ба эсэргүүцлийн түвшний утга нь тогтоосн үнийн түвшинд ойртож ирэх үед үнэ нь зогсох, буурах үйлдлийг бүрдүүлэхэд оршино. Энэ нь богино хугацааны урьдчилсан төлөв байдалд дүн шинжилгээ хийхэд нэн чухал юм. Үнийн ийм зан байдал нь нийлүүлэлт/эрэлт, худалдаанд оролцогчдын хариу үйлдэлээс хамаарна. Эсэргүүцэл ба дэмжих түвшний утгыг тодорхойлоход зайлшгүй техникийн шинжилгээ хийх шаардлагатай. Дэмжлэгийн түвшин гэдэг нь худалдан авалтын үнийн түвшин хүчтэй бөгөөд бууралтыг зогсоож чадах байр суурь юм. Ийм нөхцөлд хямд үнээр худалдан авах сонирхолтой худалдан авагчид орж ирэх ба, өндөр үнээр оролцох сонирхолтой худалдан авагчид наймаанаас гарах болно.
• Эсэргүүцлийн түвшин нь цаашдын борлуулалтын үнийг тусгасан бөгөөд энэ нь цаашдын үнийн өсөлтийг зогсоох болно. Энэ нөхцөлд худалдагчид илүү их сонирхож, тэдний тоо нэмэгдэх боловч худалдан авагчдад худалдан авалтыг зогсоох нөхцөл байдал үүсдэг. Бараа бүтээгдэхүүний борлуулалтыг худалдан авах хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд үнийн цаашдын өсөлт зогсох болно;
• крипто-биржийн гүйлгээний оролцогчид тренд буюу чиг хандлагын талаархи ойлголттой танилцах хэрэгтэй.
Тренд бол японы лааны график дээрх валютын хосын хөдөлгөөний суваг юм. Түүний шугамын чиглэлээс хамааран үнийн нөхцлийг тодорхойлно. Трендын гурван чиглэл байдаг: доошоо, дээшээ ба хажуугийн.
Графикийн доошоо чиглэсэн хөдөлгөөн нь хэрэв үнэ дээд цэгтээ хүрсэн тохиолдолд, чиглэлээ өөрчилж, доошоо уруудах чиг хандлагыг тодорхойлдог. Энэ трендийг дүрсэлбэл үнийн дээд цэг болон доод цэг хоерыг холбосон шугам гэсэн үг юм.
Дээшээ чиглэсэн тренд нь хамгийн бага үнээр тогтоогддог бөгөөд тухайн тогтоогдсон бага үнээс дээшлээд хүрч болох дээд цэгээр тодорхойлогддог.
Хажуугийн чиг хандлага (эсвэл флот) нь зах зээлийн тайван байдлыг тодорхойлдог бөгөөд энэ тохиолдолд графикийн чиглэлийг урьдчилан таамаглах аргагүй юм. Криптовалютын биржийн мэргэжилтнүүд энэ тохиолдолд хэлцэл хийхгүй байхыг зөвлөдөг.
Хөрөнгийн ба цахим биржүүдийг харьцуулах нь
Хөрөнгийн бирж дээр арилжаалах зарчмуудын талаархи мэдлэг туршлага нь цахим валютын эзэмшигчдэд криптовалютын бирж дээр үйл ажиллагаа явуулах үйл явцыг зөв чиглүүлэх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч та эдгээр биржүүдийн хооронд ялгаа бий:
• криптовалютын бирж дээр санхүүгийн хөрөнгийн тогтворгүй байдал, хэлбэлзэл нь хөрөнгийн биржүүдээс хэд дахин өндөр байдаг;
• техникийн шинжилгээ нь ихэнхдээ криптовалютын хэлбэлзэлээр тодорхойлогддог. Арилжааны хэрэгслийн тогтворгүй байдлаас болж системчилсэн үйл явдлын багахан өөрчлөлт нь валютын боломжтой бүлгүүдийн ханшийн удирдлагыг гартаа авч, их хэмжээний арилжаанд оролцоход хүргэдэг;
• Цахим мөнгөний талаархи мэдээлэл дээр тулгуурлагдсан стратеги нь үр дүнгүй юм. Учир нь энэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл бараг гардаггүй.
Зах зээлийн оролцогчдын туршлага дээр үндэслэн криптовалютын бирж дээр техникийн шинжилгээ хийх нь илүү чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь криптовалютын арилжааны систем нь илүү тогтворгүй бөгөөд маш их өөрчлөгддөгт оршино.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих