Төрийн албаны тухай хуулийн 31.2-т Төрийн албан хаагчийг томилоход улс төрийн албан тушаалтаны зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглох тухай заасан билээ.
Хэрэв уг заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн томилгоонд нөлөөлсөн бол Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар улс төрийн албан тушаалтныг огцруулах, хууль бус томилгоог хийсэн албан тушаалтныг уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар тухайн эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болно хэмээн заасан юм.
Тиймээс аливаа төрийн албан хаагчийг томилоход нөлөөлсөн улстөрч огцорч, томилсон албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөхөөр шинэчилэн найруулсан Төрийн албаны тухай хуульд тусгаж өгчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих