УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан гаргасан билээ. Уг саналыг УИХ-ын гишүүний Халдашгүй Байдлын дэд хороо хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж энэ тухай: "Прокурорын ирүүлсэн санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас бид хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Н.Номтойбаярыг түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзэн, ийм шийдвэр гаргасан" гэв.
Э.Мягмар
Эх сурвалж: sonin.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33430
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих