
Аймгийн Засаг дарга С.Ганбат,АЗДТГ-Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
И.Дашням,Тээвэр авто замын газрын дарга н.Батхүү болон холбогдох
мэргэжилтэний хамт Чойбалсан Улаанбаатар чиглэлд тавигдаж байгаа замын
95,4 км замын ажилтай газар дээр нь танилцлаа.Энэ 95,4 км замыг Насны
зам ХК нь 30 км,Хансуун зам ХК нь 27 км зам,Гашууны гол ХК нь 27,27 км
зам ,ЗЗБ ХХК нь 10,6 км замын ажлыг авч гүйцэтгэж байгаа юм.Дээрхи
компаниудын гүйцэтгэж байгаа замын ажлын зөвлөх үйлчилгээг ар си эс си
компани хийж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийн явц чанарт нь хяналт тавьж
байгаа юм. Одоогоор газар шорооны ажил дуусах шатандаа орж зарим нэгэн
газраа асьфалтан хучилтаа хийж эхлүүлээд байгаа ба Гашууны гол ХХК-аас
бусад газар нь асьфалтын үйлдвэрээ оруулж ирээд үйлдвэрлэлээ эхлүүлсэн
байна.
Энэ 95,4 км замын ажлыг ирэх долдугаар сарын 10 гэхэд ашиглалтанд
өгөхөөр ажиллаж байгаа ч Гашууны гол компанийн асьфалтын үйлдвэр орж
ирэхэд цаг хугацаа алдаж магадгүй тул хугацаа хойшлох магадлалтай. Гэсэн
ч улсын комисс замыг хэсэгчлэн хүлээн авах боломжтой гэж үзсэн тул
ашиглалтанд орсон замуудаа нээнэ гэж зөвлөх компанийн зүгээс үзэж
байгаагаа илэрхийлсэн юм.Аймгийн засаг даргын зүгээс технологио
баримтлан чанартай сайн замыг цаг хугацаанд нь өгөхөд гүйцэтгэгч болон
зөвлөх компаниуд анхаарах хэрэгтэйг онцолсон юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3348
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих