УИХ-ын чуулганаар Галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн төсөлд анчид өөрсдийн санал хүсэлтээ оруулж байгаа аж. Энэ талаар Улсын тэргүүний анчин О.Бираатай цөөн хором ярилцлаа.
-Галт зэвсгийн хяналтыг сайжруулах, түүнд тавих хяналтыг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Анчид энэ хуульд ямар байр суурьтай хандаж байна вэ?
-Автомат, сайн буутай хүмүүс бол түүнийгээ хүчингүй болгохыг хүсэхгуй байгаа. Тэд мэдээж энэ хуулийн төсөлд дурамжхан хандах нь тодорхой. Гэвч ийм хүчтэй зэвсгээр байгаль орчин, ан агнуурыг хэрхэн сүйтгэж байгаа хор хохирлыг ухамсарлах хэрэгтэй. Цаашлаад энэ нь Үндэсний аюулгүй байдалтай ч холбогдож болох асуудал юм. Ямар нэгэн бослого хөдөлгөөн гарлаа гэхэд тэнд автомат буу зэвсэг ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс энэ замбараагүй асуудлыг өөрчлөх цаг нь болсон гэж бодож байна.
-Тэгвэл энд төр ямар байдлаар зохицуулалт хийвэл зохистой гэж үзэж байна вэ?
-Анхнаасаа төр өөрөө лицензийг нь өгөөд автомат бууг Монголын ан агнуурт оруулж ирэхийг хуулиар зөвшөөрсөн юм чинь өөрсдөө гарах хөрөнгийг нь даагаад энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй. Ингэхдээ ашигласан хугацаа, авсан он зэргээс нь үндэслэн тусгай журам гаргаад бууг нь худалдаж авбал зохино гэсэн саналтай байгаа.
-Галт зэвсэг худалдан авахын тулд аюулгүй байдлын сургалтад суусан байх шаардлагатай гэсэн заалтыг хуульд оруулах гэж байгаа гэсэн. Энэ нь зөв үү?
-Би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ манай Монголд галт зэвсгийн сургалт гэж байдаггүй. Бусад орнуудад бол ийм сургалт байдаг. Манайд бол 18-аас дээш насны ямар ч хүн галт зэвсэг ашиглах эрх нь бүрэн нээлттэй байдаг. Тиймээс би энэ хуулийн төсөлд 29 нас хүрсэн хүнд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрөх тухай заалт оруулсан. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд 21 болж буурсан.
-Насаараа ан хийсэн анчин хүн өөрөө галт зэвсгийг агнуурын зориулалтаар ашиглахыг хориглох тухай хуулийн төсөлд гар бие оролцоод явж байна гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Энэ тухай тодруулбал?
-Ан агнуурын асуудал зах замбараагаа алдлаа. Өнөөдөр хэн дуртай нь таарсан амьтан руугаа хулгайгаар, нууцаар буу шагайж байна. Энэ бол үнэхээр эмзэг асуудал. Тэгээд ч би анчин хүн эцсийн дүндээ байгаль хамгаалагч болох ёстой гэж боддог. Ан агнуурыг хорин жил дураар нь тавилаа. Одоо хамгаалах цаг нь болсон. Тиймээс би энэ хуулийн төслийг санаачлагчидтай нэгдэж хуулийн заалтад оролцож байгаа. Өнөөдөр манайд гадаадаас хэн дуртай нь 50 ширхэг сум оруулж ирэхийг зөвшөөрсөн хуулийн төсөл явж байгаа. Ийм "тэнэг” зүйл байж болох уу. Үүнийг хатуу хориглох хэрэгтэй.
-Сум оруулж ирэхийг хориглож байгаа юм чинь бууг ч мөн адил хориглоно гэсэн үг үү?
-Бууны хувьд бол өөр л дөө. Сумгүй буу бол тодорхой хэмжээгээр оруулж ирж болох л байх. Монголд ховор байгаа бууг дүрэм журмынх нь дагуу оруулж ирэхэд болохгүй гэх зүйлгүй.
-Та Улсын тэргүүний анчин гэсэн гуншинтай туршлагатай анчин хүн. Хэдэн настайгаасаа ан агнаж эхэлсэн бэ?
-16 настайгаасаа хойш ан агнасан. Тэр үед нэг чоно алахад нэг хониор шагнадаг байсан үе. Жилд бэлтрэгтэйгээ нийлээд 40 гаруй чоно агнаж 40 хониор шагнуулж байсан удаа ч бий. Тэр үед чоно агнахыг хөхиүлэн дэмжиж байсан үе.
-Анчин хүн гэж таныхаар ямар байх ёстой вэ?
-Анчин хүн өөрийнхөө сонгосон анг л агнах ёстой. Түүнээс биш гарч ирсэн болгон руу буу шагайхыг хэлэхгүй.
-Байгаль хамгаалах тал дээр анчид ямар хандлагатай байдаг бол. Анчдын ёс зүй гэж байдаг уу?
-Юмны учир ойлгох хүмүүс энд учиртай л ханддаг. Ирээдүй хойчоо боддог, байгаль орчноо хайрлах сэтгэлтэй хүмүүс өөр л дөө. Анчны ёс зүй гэж албан ёсоор байдаггүй, гэхдээ энэ байх ёстой зүйл гэж боддог.
-Ан агнаад, түүнийгээ цахим мэдээллийн хэрэгслээр их цацах юм. Тэд анчид мөн үү?
-Үнэхээр ёс бус зүйл. Телевизээр "Анчин” гээд нэвтрүүлэг хүртэл гаргаад байгаа. Үүнийг би эрс эсэргүүцдэг. Маш буруу тогтолцоо руу явж байгаа хэрэг. Энэ талаар салбар хариуцсан яам журам хүртэл гаргасан. Түүнийг дэмжиж байгаа.

Монголын мэдээ
Х.Болор
Х.Болор
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих