Монголчууд "отго жинс”, "гаанс”, "хөөрөг” гэгч чулуунуудыг манжийн дарлалд ортолоо огт хэрэглэж яваагүй, мэддэг ч үгүй байсан. Энэ хүйтэн чулуунуудын уршигаар Монгол эрсийн цөс дарагдаж, дайчин зан чанараа алдсан гэх.
1.Манж нар Монголчуудыг нэг мөсөн эрхшээлдээ оруулахын тулд зарим нэг шуналтай бялдууч ноёдыг ашиглан тэдэнд өндөр цол хэргэм өгч оройдоо тогосны өдтэй "отго жинс” хэмээх хүйтэн чулуун шигтгээтэй малгай өмсгөж оюун ухаантай тархийг нь номхотгосон. Тогос гэдэг шувуу хүний гараас л юм иддэг өөрийгөө л торддог ганган шувуу байдагтай адилтгаж хүний үгээр байлгах болсон нь тэр.
2. Уран цэцэн цэлмэг үгтэй амыг нь таглахын тулд хүйтэн чулуун соруултай "гаанс” хэмээх зүйлийг аманд нь хийж хорт утаа соруулан мансууруулж номхотгосон. "Гаанс”-ны тамхи хийдэг хэсэг нь жижигхэн тул хэдхэн сороод л дуусдаг. Улмаар байн байн нөгөөхөө "цэнэглэх” шаардлагатай тул тэрэндээ сатаараад олон үг ярихаа ч болж хүйтэн чулуугаар утаа сорон мансуурч суудаг болсон нь тэр.
3. Илд барьдаг байсан халуун гарт нь хүйтэн чулуун "хөөрөг” хэмээх зүйлийг атгуулан номхотгосон. "Хөөрөг” хэмээх хүйтэн чулууг гартаа атгасанаар халуун илчээ алдаж, өвөртөө хийсэнээр бөөрөө жиндүүлж, хүүхэн сонирхсон эр хамрын тамхи татах үед сэрэл буурч, секс хийх хүсэл дарагддаг байснаар Монголчуудын хүн амыг өсгөхгүй барьж байсан хорт бодлого нь тэр.
МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ – History of the Mongols
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих