Америкийн кино урлагийн академийн "Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын "Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм. "Оскар-2020” наадамд "Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс "Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна. Энэхүү наадмыг "ABC" суваг шууд дамжуулан үзүүлж байна.
Мөн "Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл "Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл "1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ. "Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /"Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /"Ирланд эр”/, Тодд Филлипс /"Жокер”/, Сэм Мендес /"1917”/ болон Бон Жун Хо /"Шимэгч”/ нар нэр дэвшжээ.
"Оскар-2020" наадмын улаан хивсний ёслол
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих