ЕБС сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалт маргааш эхлэх гэж байна. 2014 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 16 сургуулийн өдөр, эчнээ ангийн 21 бүлгийг 550 сурагч төгссөн байна. Харин ЭЕШ-д 423 сурагч бүртгүүлсэн аж. Энэ нь нийт төгсөгчдийн 76,9%-ийг эзэлж байгаа юм. Энэ жилийн төгсөгчдөөс гадна 2013 он болон түүнээс өмнө төгссөн 108 шалгуулагч бүртгүүлэн онлайнаар 12 нийт 543 шалгуулагч шалгалт өгөхөөр болоод байна.
Энэ оны элсэлтийн эхний шалгалт зургадугаар сарын 14-нд Монгол хэл бичгийн хичээлээр эхлэх бол зургаадугаар сарын 16-нд орос хэл, хими, англи хэл, зургадугаар сарын 17-нд Монгол улсын түүх, математик, биологи, монгол хэлний хичээлээр үргэлжлэх юм. Харин зургадугаар сарын 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн хичээлийн шалгалтаар элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөнө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих