Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр танилцуулдаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019"-с эрүүл мэндтэй холбоотой сонирхолтой хоёр үзүүлэлтийг танилцуулъя.
Эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийн чанарт эмчээс гадна сувилагчийн тоо, ачааллын үзүүлэлт чухал нөлөөтэй байдаг.
Тэгвэл 21 аймгийн үзүүлэлтийг харвал нэг хүнд ногдох сувиглагчийн тоогоороо Өмнөговь аймаг хамгийн өндөр буюу ачаалал их байна. Тэгвэл нэг сувилагчид ногдох тоогоор хамгийн бага хүний тоотой нь Говь-Алтай байна.
21 аймгийн нэг сувилагчид ногдох хүний тоогоор нь эрэмбэлбэл (Багаас их рүү):
- Говь-Алтай -227
- Орхон-235
- Завхан-258
- Говьсүмбэр-268
- Дорноговь-276
- Сүхбаатар-279
- Дархан-Уул-282
- Дорнод-290
- Ховд-292
- Увс-293
- Баянхонгор-295
- Дундговь-303
- Баян-Өлгий-313
- Хэнтий-319
- Булган-324
- Төв-326
- Сэлэнгэ-334
- Архангай-334
- Хөвсгөл-336
- Өвөрхангай-350
- Өмнөговь-358
Тэгвэл 10,000 хүнд ногдох халдварт өвчтний тархалтаар халдварт өвчин хамгийн багатай нь Баян-Өлгий, Булган, Архангай аймаг байна. Харин халдварт өвчний тархалтаар хамгийн өндөр нь Дорнод, Хөвсгөл, Баянхонгор аймаг байгаа юм.
10,000 хүнд ногдох халдварт өвчтний тархалт (Багаас их рүү):
- Баян-Өлгий-30
- Булган-56
- Архангай-60
- Завхан-63
- Төв-69
- Ховд-71
- Сэлэнгэ-72
- Увс-73
- Говь-Алтай-82
- Орхон-83
- Хэнтий-83
- Өвөрхангай-86
- Дундговь-87
- Өмнөговь-95
- Дорноговь-106
- Сүхбаатар-109
- Дархан-Уул-112
- Говьсүмбэр-147
- Баянхонгор-164
- Хөвсгөл-181
- Дорнод-348
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих