БНСУ-д сүүлийн нэг хоногт шинэ төрлийн коронавирусийн халдварын 476 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 4212 хүн халдвар аваад байна. Халдварын улмаас 22 хүн нас барж, 30 гаруй өвчтөн эдгэрч, 33360 хүн шинжилгээний хариу хүлээж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Сөүл хотод 87, Дэгү хотод 2705, Умард Кёнсан мужид 55, Пусанд 83 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Халдварын 60 хувь нь Дэгү хотын "Шинчөнжи" Христийн шашны урсгалын сүмтэй холбоотой аж.
"Шинчөнжи" Өмнөд Солонгосын урсгалын зарим төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сард Хятадын Ухань хотод зорчиж байжээ. Шинчөнжи сүм өнгөрсөн онд Хубэй мужид салбараа байгуулж байсан бөгөөд сүмийн төлөөлөгчид Ухань хотод цахим нийгэмлэг байдаг талаар өмнө нь мэдэгдэж байсан ч хожим нь сүмийн номлогчдын гэрэл зураг Уханьд сүм байгуулсныг нотолсон байна. БНСУ-ын хууль зүйн яамтай хамтран хийсэн шалгалтын үеэр тус сүмийн зарим төлөөлөгчид Уханьд зорчиж байсныг тогтоосон байна.
Даваа гарагийн байдлаар, нийт 80 улс, бүс нутаг БНСУ-аас ирж буй зорчигчдыг хилээр нэвтрүүлэхийг хориглох болон хорио цээрийн арга хэмжээ авч байна. Сүүлийн хоёр долоо хоногт БНСУ-д зорчсон зорчигчдыг хилээр нэвтрүүлэхийг 36 улс хориглоод байгаа бол 44 орон БНСУ-аас ирсэн зорчигчдыг карантилж байна гэж тус улсын гадаад хэргийн яам мэдээлжээ.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих