Өөрийн гэсэн дагуултай, ер бусын солир нэгдүгээр сарын сүүлчээр дэлхийн хажуугаар 4.3 сая км-ын зайтай өнгөрсөн тухай "Space.com” цахим хуудас мэдээлэв. Шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй тэнгэрийн уг биетийг нэгдүгээр сарын 27-нд Хавай муж улсын Мауна-Кеа одон орны ажиглалтын газрын дурангаар илрүүлсэн байна. "2020 BX12” гэж нэрлэсэн солир Нарыг 2.02 жилийн хугацаанд бүтэн тойрдог болохыг тогтоожээ.
Энэхүү солирыг 70 метрийн диаметртэй хэлтэрхий 165 орчим метрийн зайтай тойрон эргэлддэг болохыг Пуэрто-Рико хотод оршдог Аресибо одон орон судлалын төвийн радио дуран авианы тусламжтайгаар хийсэн ажиглалтын үеэр олж илрүүлжээ. Тэдний хоорондох хамгийн хол зай 360 метр бол дагуулынх нь нэг эргэлтийн үргэлжлэх хугацаа 40-50 цаг байна. Дараагийн удаад уг солир 2022 онд дэлхийн хажуугаар өнгөрөх гэнэ.
Д.Жаргал
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33754
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих