"Токио-2020” зуны XXXII олимпийн наадам цуцлагдвал Япон улсын эдийн засаг 7.8 их наяд иен буюу 74.2 тэрбум ам.долларыг алдаж болзошгүй аж.
Энэ талаах тус улсын "Nikko Securities” санхүүгийн компани судалгаа хийжээ. Уг судалгаагаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын улмаас олимпийн наадмыг цуцлах эсвэл хойшлуулах нь Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.4 хувиар бууруулах үзүүлэлттэй байна гэв. Мөн энэ онд Япон компаниудын орлого 24.4 хувиар буурна гэж үзжээ.
Ирэх долоодугаар сар гэхэд коронавирусийн халдварын тархалт бүрэн зогсож чадахгүй бол олимпийн наадам цуцлагдана гэдэгт "Nikko Securities” компани итгэлтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Япон улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 1198 болж, халдварын улмаас 14 хүн нас бараад байна. Өнгөрсөн онд Япон улсын ДНБ 5.15 их наяд ам.долларт хүрч байсан юм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих