1. Хумсаа буруу лав 2 талыг нь ухаж бөөрөнхийлж авснаас, өсвөр насны хүүхдүүдэд их тохиолддог.
2. Бариу гутал өмсөх, бүсгүйчүүд мэдээж туфль, жин ихтэй эрчүүдийн хөл
нь өргөн учир гутландаа хөл нь байнга бариад шигдэх асуудал их гардаг.
3. Хумсаа хэтэрхий урт ургуулаx, хүний хумс урт ургах тусмаа дотогшоогоо хавчигдаж ургадаг учир дотогшоо шигддэг.
4. Төрөлхийн жижиг хумсны толиотой бол хумс ургахдаа махандаа тулж шигддэг.
5. Хумсны толио нь хэт хавтгай эсвэл хэт нимгэн хумстай хүмүүсийн хумс нь арьсандаа шигдэж биш зүсэгдэх маягаар шигдэлт үүсдэг.
6. Зарим спортын тамирчид ачааллаас болж шигдсэн байдаг.
7. Мөн төрөлхийн хумс ургалтын гажигтай хүмүүс ч байдаг.
8. Мөөгөнцөртсөн хумс зузаардаг учир маханд очих ачаалал нэмэгдэж шигддэг.
Энэ бол цөөхөн хэдэн хумс шигдсэн шалтгаанууд, өөр шалтгаанууд ч бас байдаг. Ариун цэвэр муу сахисан, хөлний хөлс их гарахаар г.м.
Мөн хумс шигдэлт хүндэрсэн тохиолдолд өвдөлт нь аймшигтай. Шүдний өвчнөөс ч зовиуртай. Та хэрвээ сахарын өчинтэй бол хэрхэвч өөрөө шигдсэн хумсаа авч болохгүй .
Хэрвээ таны хүүхэд өвдсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ аваарай, хүүхдүүд эмчээс айгаад байна гээд хэдэн жилээр ч идээлж үрэвсүүлж явах нь бий. Хуруунаасаа ч салсан тохиолдол ч гардаг байна.
Хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ шигдэлт тань хүнд хэлбэрт шилжсэн шилжээд удаан хугацаанд салж
чадахгүй яваа идээ бээрэндээ баригдаад хавдаж хуруу чинь томорсон бол та
заавал эмнэлэг яв. Өөртөө найдлага төрүүлж ахиж хумсаа авах гэж оролдох
гэсний ч хэррэггүй! Ер нь л шигдэлт нь угтаа, мөн цус гарч идээлсэн бол
эмнэлэг яваарай. Хүнд биш гээд гоо сайхний салонд авахуулж болох ч
найдвартай биш шүү. Авч чадахгүй байх эсвэл халдвар авах ч аюултай.
Гэмтэл согог судлалын төв болон дүүргүүдий нэгдсэн эмнэлэгт очиж болно. Хумсаа бүтнээр нь авахуулах уу? Эсвэл талыг нь авахуулах уу гэж. Хэрвээ та найдвартай гэж үзэж байгаа бол бүтнээр авахуулсан нь дээр. Уул нь шигдсэн хэсэгээ л авахуулчихвал амар ч дахих аюултай байдаг юм шүү. Эмч тариа хийж хумсийг чинь авсны дараагаар тухайн өдөртөө янгинаж өвдөх тохиолдол бий.
Харин таны гол сахих дүрэм бол хумсаа ургуулах. Хумсаа ургаж байхад нь битгий оролдоорой, хумсан доор байдаг зөөлөн эд нь хатуураад хумс шиг хатуу болчихдог, Тэр зөөлөн эдийг оролдолгүй ургуулах хэрэгтэй шүү. Хэрэв тэр хэсгийг оролдвол хумс чин гажигтай ургах магадлал өндөр байдаг юм шүү. Зарим хүмүүс хумсаа ингэж авхуулсны дараа дахин шигдэж дахин авхуулах хэрэг гардаг. Энэ нь нөгөө зөөлөн эдийг оролдоод гажиг үүсгэсэн хүмүүст түлхүү илэрдэг.
1. Хөвөн жийргэлэх арга, Хумсныхаа шигээд байгаа хэсэгт нь бага зэрэг хөвөн хавчуулаад ургуулаарай. Энэ нь өвдөлтгүйгээр таныг хумсаа махыг нь давуулж ургуулахад тус болох болно.
2. Педикурт ороод, хумсан дээрээ акрил буюу шилэн хумсний материалаар шигдээд байгаа зах хэсэгээ зузаатгаж тавиулах, энэ нь хумсыг зузаан болгож арьсруу шигдэж орохоос хамгаална. Өвдөлт ч арилна. Нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.
3. Гуурс тавиулах, төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах, судал татуулах
4. Мөн зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй мөртлөө зовиур үүсдэг энэ нь хумсаа дутуу цэвэрлэснээс болдог. Гарийн хумсанд ч байдаг хажуугаар дагж ургадаг хальс нь хумсны хажуугаар бөөгнөрөөд хатуурсан байдаг. Усанд орсныхоо дараа сайн цэвэрлэхэд хангалттай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих