Их хүрээний алдарт маарамба нарын зохиол Онцар гадан буюу гайхамшигт хуримын сан хөмрөг хэмээх уламжлалт анагаах ухааны сударт одоогийн дэлхий даяар тархаад байгаа ханиад томуу өвчин хэрхэн үүсч болох шинж тэмдэг анагаах арга эмчилгээний эм, тан зэргийг зааж бичсэн байна. Иймээс өнөөдөр эргээд түүх, уламжлалт эмчилгээний аргыг судалж үзвээс судалгааны шинэ ололт гарч юуны магад билээ. Уг судрын 72-р хуудасны 51-р бүлэгт аймшигт халдварт ханиад томуу хижиг өвчин гарах шалтгаан нь одоогоос 500 жил өнгөрөх үе буюу хулгана жилд хүмүүсийн ёс суртахуун доройтож худал хуурмаг зүйл олширч тэмцэл хямрал, үймээн самуун гарах цөвүүн цагт аюултай халдварт өвчин гаслан зовлон ирнэ. Ерөнхий гол шинж тэмдэг нь маш хүчтэй халуурах болно. Нарийвчлан шинжилвээс толгой өвдөж, ам гашуун оргино, бүх биеийн халуун эцэсдээ хүрнэ, өтгөн шингэн, арьс нүд шарлана, цустай цэр гарна, аманд гүвдрүү гарна, шар үс босно, ам маш их цангана, асар хүчтэй халуурч мансуурна, бөөлжих өвчний шинж тэмдэг хүн бүрт адилгүй элдэв янзаар хувирна
Засах арга нь:
Судрын 139-р хуудас
Дивсан-жүсүм (13)
- Ар үр
- Гиван
- Зади
- Гүргүм
- Сүгмэл
- Гагол
- Руда
- Бошга
- Зандан гарва
- Зандан марва
- Ларзи
- Шэл гавүр
- Гүгүл
Эдгээрийг найруулж өвчтөний хамраар соруулж татуулна. Халдварт бүх ханиад томуу болон нян буюу ханиад хижиг өвчнийг анагаана гэжээ. Мөн Дэжэд, номдан болон Ломанжалба хэмээх жороор эмчлэнэ гэжээ. Энэхүү аргыг судлаач, эрдэмтэн мэргэд та бүхэн эргэн нягталж үзвэл илүүдэхгүй болов уу хэмээн бичлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих