
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004
онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан
хэрэгжүүлжээ.
Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалах байр, зөвлөгөө өгөх утсаар үйлчлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллуулсан байна.
Гэвч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч
хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих
болсон байна.
Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна.
Тиймээс шинэ хуулийн төсөлд хохирогчийг хуулийн зохицуулалтын төвд тавьжээ.
Одоогийн хуулиар үүнийг орхигдуулж, зөвхөн байгууллагуудын эрх хэмжээнд анхаарлаа хандуулсан нь учир дутагдалтай аж.Нөгөө талаар одоог хүртэл үйлчилж ирсэн хуулиас өөр хуульд хариуцлагын ямар нэг зохицуулалт байгаагүй байна.
Тэгвэл шинэ төслөөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хохирогчид үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах юм байна.
Харин хүчирхийлэл
үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг Гэмт хэргийн тухай хуулиар, хэргийг шийдвэрлэх үйл
явцыг холбогдох процессын хуулиудаар шийдвэрлэхээр тусгажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих