Бельгийн нийслэлд зургадугаар сарын эхээр нээгдсэн нисдэг ресторан олны анхаарлыг ихэд татаж байна. Паркад байрлуулсан кранаар "мини ресторан”-ыг 50 метрийн өндөрт өргөх бөгөөд нэг удаад 22 хүн зоог барих боломжтой. Зоогийн ширээнд тогооч нар Захиалсан хоолыг тогооч нар шууд "тэнгэрт” бэлтгэх бөгөөд үйлчлэгч нараас гадна аюулгүй байдлыг хангах хамгаалалтын ажилтнууд зочдын хажууд байдаг аж. Тэнгэрт байгаа болохоор нисдэг рестораны үйлчлүүлэгчид хотоо дээрээс нь тольдонгоо хоол идэх зуураа аюулгүйн бүсийг заавал зүүж байх шаардлагатай.
Брюссельд нээгдээд удаагүй байгаа энэ ресторанаар үйлчлүүлэхийн тулд наад зах нь долоо хоногийн өмнө захиалгаа өгсөн байх хэрэгтэй бөгөөд тэнгэрт хоёр цаг тухлаж, хоол идэхэд 250 еврогийн үнэтэй гэнэ.
Д.АРИУН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих