"Бид саад тотгорыг даван туулж чадна. Иймээс Европын эдийн засагт бүхлээр нь дэмжлэг үзүүлэх агуу төлөвлөгөөг боловсруулцгаая” гэж Ж.Конте хэлжээ. Мөн тэрээр өнгөрсөн пүрэв гарагт болсон Европын Зөвлөлийн теле хурлын үеэр Германы Канцлер Ангела Меркельтэй санал зөрөлдсөн гэдгээ ярьжээ.
"Маш олон хүнийг хохироож, эдийн засгийг уналтад оруулсан хямралтай бид тулгарлаа. Хамгийн их хохирол амссан улс орныг төлөөлж байгаа цагийг би хий дэмий өнгөрүүлж чадахгүй” гэж Италийн Ерөнхий сайд хэлсэн байна. Мөн тэрээр ЕХ-ны удирдагчдад хандан, бид эмгэнэлтэй сонголтууд хийхээс зайлсхийх хэрэгтэй хэмээгээд, хэрэв Европ одоогийн нөхцөл байдлыг даван туулах чадвартай гэдгээ харуулж чадахгүй бол холбоо гэдэг мөн чанараа алдаж болзошгүй гэдгийг онцолжээ.
Э.Хулан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих