Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. Нэгдүгээр сарын 27-наас хоёрдугаар сарын 2-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
Хонины орд
Хонины ордныхон үл таних хэн нэгнийг ч болов баярлуулж, эргэн тойрныхондоо аз жаргал бэлэглэхийг хүсдэг төрөлхийн зан чанартай. Тэгвэл энэ долоо хоногт таны тэрхүү чанар онцгой ихээр илрэх болно. Гэхдээ алтан дунджийг баримталж, төвийг сахина гэдэг чухал зүйл шүү. Долоо хоногийн дундуур таны шийдэмгий зан чанар тодрох болно. Ажлын хамт олон, найз нөхөд, хайр дурлалын харилцаатай нэгэнтэй ч та хэл амаа амархан ололцох болно.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 9, 12, 23, 26, 37
Үхрийн орд
Энэ долоо хоног танд таатай байх болно. Та аливаа зүйлд манлайлагч нь
байж, сэтгэл санаа өөдрөг байхаас гадна амьдралын жижиг сажиг асуудлыг
төвөггүй шийдэж чадна. Гашуун дурлал амссан үхрийнхний хувьд энэ долоо
хоногт шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Ажлын талбарт ч та одтой
байж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь амжуулж дөнгөнө.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 4, 14, 20, 27, 36
Ихрийн орд
Бөмбөрийн хүчтэй хэмнэл таны амьдралыг доргиох болно. Хөгжилтэй, романтик чанар чинь тодрох болно. Ганц бие ихрийнхний хувьд хэн нэгэнтэй учрах бололтой. Энэ шинэ харилцаа маш хурдан өрнөж, магадгүй хурдан төгсч мэдэх ч та сэтгэлийн шарх амсахгүй. Таны амьдралд ямар нэг часхийсэн, сонирхолтой зүйл дутагдаж байсныг та ойлгож, түүнийгээ олох болно. Мөнгө санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байх бололтой. Шаардлагагүй зардал гаргаж, төлбөрийн нэхэмжлэхүүдэд дарагдаж болзошгүй тул түрийвчиндээ хяналттай байхыг зөвлөж байна.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 8, 19, 23, 29, 33
Мэлхийн орд
Дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай үе. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй, та гарцаагүй амжилт олж чадна. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Ажил дээрээ жаахан зэмлэл хүртэж мэдэх ч шинэ долоо хоногт бүх зүйл хэвэндээ орох болно.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 10, 15, 23, 29, 31
Арслангийн орд
Үл ойлголцол дүүрэн харилцааг эцэслэх цаг болжээ. Өнгөрсөн оны сүүлчээс хойш тун завгүй ажилласан нь таны хувийн амьдралд ч багагүй нөлөөлж. Уур бухимдал, стрессээс салах цаг нь ирсэн тул дотор байгаа бүхнээ гарга. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлдээ санааширч суух биш, асуудлыг шийдвэрлэхийг хичээ. Шуургыг сөрж, алдаагаа залруулах цаг нь болжээ.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 3, 14, 25, 36, 42
Охины орд
Хүссэн бүхнээ авах долоо хоног. Ер нь 2014 онд таны ихэнх хүсэл биелж, ийм л байгаасай гэж бодож байснаар тань өрнөх болно. Мэдээж жилийн эхний сар тул тэр сайхан өөрчлөлтүүд эхлэх болно. Та одоо амьдралынхаа жолоог атгаж суугаа тул хүсэл, мөрөөдөлдөө эзэн байж чадвал санасандаа хүрч чадна. Ялангуяа айсуй долоо хоногт од эрхсийн байрлал танд гайхалтай өөрчлөлт авчирч чадах тул боломжийг бүү алдаарай. Эмээж зугтаж байсан зүйлээсээ айх хэрэггүй, нүүр тулгар.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 2, 12, 28, 34, 40
Жинлүүрийн орд
Энэ долоо хоног жинлүүрийнхэнд таатай байх болно. Аз ивээсэн өдрүүдийг та өөрийн хүссэнээр өнгөрүүлж, жижиг зүйлсээс баяр баясгалан мэдрэх болно. Ирэх хэдэн сарын турш ажлаа хөнгөвчлөх зүйлийн эхлэлийг тавьж ч мэдэх юм. Ерөнхийдөө тайван, сэтгэл амар байх үе айсуй.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 4, 9, 15, 26, 32
Хилэнцийн орд
Тааламжгүй явдал, таагүй харилцаа үүсэх хэдий ч таныг боломжийн долоо хоног хүлээж байна. Аливаа шийдвэр гаргахдаа та хянуур, нухацтай байж, удаан бодсоны эцэст зөв шийдэлд хүшрэх болно. Өнгөрсөн жил та зөвийг тойрч, бурууг дайрч байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдөх болно. Эргэн тойронд танд тохиож буй үйл явдлын гол дүр нь та байх болно. Гэхдээ мэдээж сайн дүр. Өнгөрснөөсөө суралцаж, алдаагаа давтах хэрэггүй.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 11, 21, 26, 33, 39
Нумын орд
Мягмар гариг бол нумынхны өдөр. Нийгмийн сайн сайхан, хүнлэг чанарт сэтгэлээ зориулж, дурлалт хосууд, найз нөхөд хамтдаа цагийг гайхалтай өнгөрүүлэх болно. Санаа нэгддэг хүмүүстэйгээ хамт байж, ямар нэг тусламжийн, хүмүүнлэгийн, эсвэл хэн нэгэнд туйлын их аз жаргал бэлэглэх сайхан үйлсийг санаачлаарай, ихээхэн амжилт олох болно. Энэ долоо хоногт та нэг их хүч зарцуулахгүйгээр санасандаа хүрэх болно. Магадгүй тушаал дэвшиж ч болох юм. Санхүүгийн асуудалд ч толгой гашилгахгүй байж болно.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 8, 10, 24, 36, 42
Матрын орд
Сэтгэлийнхээ угт удаан хадгалж байсан хүслээ биелүүлэхэд даваа гариг яг тохирно. Од эрхсийн байрлал таныг ивээж, энэ өдөр аливаа үйлдэл бүхэн тань аз дагуулах болно. Ойлгомжгүй байсан харилцаагаа цэгцэлж, ажлынхаа маргалдсан хүнтэй учраа ололцож, найзыгаа гомдоосон бол эвлэрнэ. Энэ долоо хоногт таны амжилтад хүрэх зам хамгийн дөт бөгөөд хялбар байх болно. Гэнэтийн эх үүсвэрээс мөнгө орж ирэх бололтой.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 3, 13, 23, 33, 41
Хумхын орд
Харьцахад төвөгтэй, ойлгомжгүй, хамгийн зөрүүд хүнтэй ч та амархан хэл амаа ололцож чадна. Долоо хоногийн дундуур аливаа зүйлд сайн сайхан чанар нэгдэх болно. Алхам бүртээ шинэ хүнтэй танилцаж, олон шинэ найзтай болох бололтой. Удирдлагаасаа магтаал сонсч, мөнгөний асуудалд толгой өвдөхгүй байх долоо хоног.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 2, 7, 12, 29, 38
Загасны орд
Ямар нэг зүйлд санаа зовж, эргэлзэж байгаа бол гэнэтийн нүүдэл хийх хэрэггүй. Танаас бусад нь од мэт гялалзаж, магтаал, урмын үг сонсч байхад та ганцаараа уйтгарлаж, хаалганы гадна үлдсэн мэт санагдана. Сэтгэл санааны ийм гутранги байдал удаан үргэлжлэхгүй ч тэрхэн агшинд та ганцаардлыг мэдрэх бололтой. Тэгснээр амьдралдаа ямар нэг том өөрчлөлт хийх цаг ирснийг ойлгох болно. Будсыг хөндлөнгөөс ажиглаж, тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгах бололтой. Таны ээлж удахгүй ирнэ гэдэгт итгээрэй.
Энэ долоо хоногт таны азтай тоо: 5, 13, 24, 28, 35
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих