Өнөөдрийн бидний шаналаад байгаа уул уурхай, цөмийн
хаягдлын асуудал дэлхийн ирээдүйд нэгэнт хойгуур тавигдах болжээ. Юутай
ч байгалийн түүхий эд, түүнийг ашиглаж хөлжих явдал ойрын ирээдүйд
үлгэр болно хэмээн дэлхийн томоохон эрдэмтэд, эрдэм шинжилгээ,
геополитик судалгааны хүрээлэнгүүд өөрийн салбар бүсдээ үе үе зарлах
боллоо. Эдүгээ дэлхий нийтийн санааг зовоодог зүйл бол ердөө л
хангалттай эрчим хүчийг гаргаж авах түүхий эдийг олборлох явдал байдаг.
Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө тэжээх үйлдвэрлэлийг
явуулахын тулд эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй болсон. Үүний гол түүхий эд
нь нүүрс, нефть хоёр, харин алт, зэс нь ямагт хоёрдогч явж ирсэн ч бас л
хүн гээч биологийн амьтны хэрэгцээг хангах үйлдвэрлэлд шаардлагатай
болоод л тэр.
Гэтэл хүн төрөлхтөн үүсэн бий болж байсан цаг байтугай хамгийн энгийн нэг эст амьтан, тэр бүү хэл өвчний вирүсын оршин тогтнох амин чухал хэрэгцээ байдаг. Тэр бол хооллолт. Өнөөдөр цагаан хоолтон хэмээн өөрсдийгөө зарлан тунхаглаж буй хэн нэгэн хүртэл өвс нь олдохгүй бол өөрийн адил биетний амийг хөнөөж, махыг нь идэхээс өөр аргагүй үе дэлхийд ойртсон хэмээн дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд баталж байна. Товчхон хэлбэл, дэлхийн хамгийн ойрын, төгсгөлийн том дайн алт, зэс, нүүрс, нефтиэс бус харин идэх хоолны төлөө гарах болно гэжээ. Энэ дайны гол зорилго нь мал, ан, байгалийн баялгаар дэлхийд нэгд бичигдэх болсон Монгол Улс байх юм. Өөрөөр хэлбэл, энэ ирээдүйн дайны гол бай нь МОНГОЛ УЛС.
Бид өөрийгөө хамгаалах отряд байгуулж, өлсгөлөн хятад, оросуудаас хамгаалах хэрэг хамгийн түрүүнд тулгарах нь. Яагаад гэвэл орос, хятадууд идэх хоолоо хордуулахгүйн тулд бидний эсрэг химийн, цөмийн зэвсэг хэрэглэх нь бүү хэл бөмбөгдөж чадахгүй. Тэд яг л хүй нэгдлийн үеийн өлсгөлөн дайчид шиг биднийг довтлох болно. Энэ үед гуравдахь хөрш гэгдээд буй Америк яг л Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ерөнхийлөгч Харри Трумэн шиг бодлого баримталж, "Хоёр том дайсан нэг нэгийгээ туйлдуулаг. Ялсан ч туйлдсан дайсанг бид амархан намнана” хэмээн хүлээзнэнэ. Бид зөвхөн өгөөш болно. Бидний хэн нь ч эдгээр хэт гүрнүүдэд хэрэг байхгүй. Бидний мал сүрэг, байгалийн баялаг л тэдэнд хэрэгтэй. Энэ хэт, хамгийн сүүлийн дайны эхний золиос нь Казахстан болсон байх бөгөөд тэд өөрсдийн арчаагүй, авлигач удирдлагаасаа болоод хамгийн түрүүнд сүйрнэ. Энэ орон зайг Хятад, Орос хоёр хуваан ноёрхох болно. Хүн төрөлхтөний хамгийн эцсийн хүнсний нөөц болсон Монгол Улсыг хэсэгхэн хугацаанд хоёр хөрш хадгалан хамгаалах боловч эцсийн эцэст хэдэн тэрбум ходоодыг тэжээх хэрэгтэй болсон Хятад Оросоос илүү их эрх ашгийг Монголоос шаардана. Энэ нь хүн төрөлхтөн мөхөх эцсийн хамгийн аймшигтай дайн болно.
Монгол угсаатан нэгдэн тэмцэх авч зэр зэвсгийн чадал, хүний нөөцгүй улсын хувьд бяцхан партизаны дайн өрнүүлэх боловч эцэстээ хэнд ч хэрэггүй ястны хувьд устгагдана. Харин бидний үлдээсэн мал сүрэг, байгалийн баялаг хүн төрөлхтөний нэгээхэн хэсгийг хэсэг зуур тэжээвч монгол үндэстэн бүрэн устсанаар бүх дэлхий үгүй болно. Энэ нь хэдийгээр уран зөгнөл шиг санагдаж болох ч угаасаа хүний хамгийн гол хэрэгцээ хооллолт байдаг. Идэхгүй амьд явах амьтан нэгээхэн ч үгүй.
Баримт сөхье. Сүүлийн 16 жилийн хугацаанд Японы газар тариалан, ялангуяа цагаан будаа тариалалт дээр жил дараалан ургац алдаж байна. 2013 онд хүнсний үйлдвэрлэлийн үнийн индекс НҮБ-ын мэдээлснээр хамгийн өндөр түвшиндээ очоод буй. Хүнсний үйлдвэрлэл дэлхийн улс төрийн бодлогод нөлөөлөх хэмжээнд аль хэдийнэ хүрсэн хэмээн зарлагдсанаас гадна хоол хүнсний дутагдал дэлхийн амьдралын ерийн үзэгдэл болох болно хэмээн НҮБ-аас гаргасан судалгаанд өгүүлжээ. Мөн дэлхийд улаанбуудайн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэ үед АНУ их хэмжээний улаанбуудайг автомашины шатахуун болгоход зарлагадаж байна. Үүнийг харгалзан үзэхгүйгээр дэлхийд улаанбуудайн хэрэглээ жилд 2,2 тэрбум тонноор өсөн нэмэгдэж байгаа юм.
Арван жилийн өмнө дэлхийд улаанбуудайн хэрэгцээ жилд 20 сая орчим тонноор өсдөг байсан бол эдүгээ бараг 40 сая тонн болон өсчээ. Гэтэл АНУ маш өндөр хурдацтайгаар улаанбуудайн ургацыг этанол болгон хувиргаж байгаа юм. 2000 онд АНУ-д 16 сая тонн буудайгаар дээрх хэрэгцээг хангадаг байсан бол ердөө ганцхан жилийн дараа 400 сая тонн болж өсчээ. Үнэхээр дэлхий ертөнц бидний нүдэн дээр л өөрчлөгдөж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт баян орнуудад тэр бүр мэдрэгдэхгүй ч хоёр тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэн суудаг улс, орнуудад хүнд цохилт болно. Үүнээс үүдэн ядуу орнуудад бослого, хувьсгал, Иргэний дайн газар авах юм. Үүнээс үүдэн баян орнууд ч хэцүү байдалд орно.
Жишээлбэл, Европын нам гүм, тайван гэгддэг баян орнууд руу цагаачид хэдэн арван мянгаараа бус сая саяараа тэмүүлэх нь гарцаагүй. Тэд бол олсон орлогынхоо бараг зуун хувийг хоол ундандаа зарцуулдаг хүмүүс. Ийм хүмүүс хэдэн саяараа хар тивээс орж ирэхэд хөгшин Европ амь тавих болов уу. Харин хоёр талдаа хүчирхэг хөрштэй бид амьтны хүрээлэнгийн ховор амьтан мэт хамгаалагдан үлдэх нь гарцаагүй ч нэг л өдөр тэжээгч нар биднийг хоол болгож идэхээр орж ирнэ. Тэгээд л дэлхийн төгсгөл бидний мөхөлтэй хамт ирэх болно.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн докторант Санжаагийн Жамьянгийн орос хэл дээр бичсэнийг С.Майдар хөрвүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3401
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих