Шар үнэг (Vulpes vulpes) маш өргөн тархац нутагтай. Бөмбөрцгийн хойд хагасын ой, тундр, цөл болон хот суурин газрын ойролцоо гээд олон газар амьдран нутагладаг.
Оготно, туулай, шувуу болон жижиг мэрэгчдийг агнаж, хоолоо залгуулдаг үнэгнүүд заримдаа жимс, хүнсний ногоо, загас, мэлхий хүртэл идэх нь бий. Мууртай адил, үнэгний сүүл тэнцвэрийг нь хадгалахад тустай аж. Харин хүйтэн цаг агаартай үед урт сагсгар сүүлээ дулаацахад ашиглах ба мөн бусад үнэгнүүдтэйгээ харилцахад хаана байгаагаа илтгэх зорилгоор туг болгон өргөдөг байна.
Үнэгнүүд 2-4 жил амьдардаг агаад эмэгчин үнэг 2-12 гавар гаргадаг аж. Дөнгөж төрсөн гаварнууд хүрэн, эсвэл саарал өнгөтэй байдаг бөгөөд нэг сар хүрмэгцээ улаан шар "нөмрөг”-тэй болдог байна. Мөн аав, ээж хоёр үнэг хамтдаа бүх л зуны турш бяцхан гаварнуудаа асарч хамгаалдаг гэр бүлсэг амьтан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих