Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 16. Суулга одтой, 6 цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Аялал жуулчлал, бие махбодийн ачаалал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд таатай өдөр. Таныг ажил хэргийн ба хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг ханьдаа, гэр бүлдээ зориулахыг үгүйсгэхгүй. Өөртөө болон дотны хүмүүстээ зориулан бага хэмжээний баяр зохион байгуул. Хүүхдүүдтэйгээ харилцах нь танд онцгой баяр баясгалан авчирна
Үхрийн орд (4/20-5/20): Уйтгартай өдөр. Өнгөрсөнд болсон харуусал гэмшлээ бүү бод. Өршөөл нигүүлсэлийг гартаа оруул. Өөрийнхөөрөө эхэл. Амьдралын чухал асуудлуудын нэг нь хайртай хүмүүс чинь юм. Өөртөө шударга байх нь таныг ямар нэгэн айдас түгшүүрээс чөлөөлөх болно. Санхүүгийн хүндрэлтэй нэгэн найзаа зээл хүсвэл та тэднийг юу ч гэж боддог бай үгүй гэж хэл. Ажил хэргийн харилцаа таныг муухай ааштай болгоно. Өглөө эрт сайн найзындаа зочил.
Ихрийн орд (5/21-6/21): Шударга өдөр. Гараг эрхэсийн нөлөөлөл холигдмол байх бөгөөд илүү их төлөвлөгөө, стратегитэй байхыг сануулж байна. Хайртай хүндээ зөв цагт зөв үгийг хэлснээр асар их өөрчлөлтийг бий болгох магадлал өндөр. Тиймээс үг хэлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй. Хэрвээ энэ үр дүнгээ өгсөн тохиолдолд гайхалтай өөрчлөлт, шинэчлэлт та хоёрын дунд өрнөх болно. Ямар нэгэн баяр ёслол зохиохоор болсон тохиолдолд бодитоор ханд. Хэтэрхий их давсан зарлага гаргаж болохгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Дотоод хүч ертөнцөө өдөөж хувиргах өдөр. Таныг сонирхолтой аялал гэнэтийн шинэ танилууд хүлээж байна. Энэ нь удаан дурсагдаж олон таатай мөчүүдийг авчирах болно. Материаллаг асуудлуудаа шийдэхэд энэ өдрийг зориул. Хүүхдүүдтэй өндөр дуугаар бүү харьц. Таны гадаад ширүүн төрх гэр бүлдээ эв найр тогтооход саад болж болох юм.
Арслангийн орд (7/23-8/22): Чухал өдөр. Цаашдын амьдралын хувь заяаг сонгох салаа замын уулзвар дээр ирнэ. Магадгүй эрх чөлөөний тухай санал бодол сэргэж, хувийн аюулгүй байдалдаа анхаарал тавих шаардлагатай болж магадгүй. Сонгосон замаасаа болж шаналгах, зүрх сэтгэлээ барих зүйлүүд тохиолдож болзошгүй. Түүнийгээ ухамсарлах нь таны хэн бэ гэдгээс шалтгаална.
Охины орд (8/23-9/22): Нааштай өдөр. Нийт ч бус байдал энэ ордныхоны ихэнхэд ажиглагдах болно. Таны энерги нилээн доогуур байх ба та нилээн зожигрох болно. Охины ордныхоны хариуцлагатай жин тан байдал үнэхээр гайхалтай боловч та цаг үргэлж ийм байдалтай байх хэрэггүй. Үдэшлэгт оролцохдоо ямар нэгэн шалтгаангүйгээр халтиран инээд хөөр болно. Бизнесийн санал солилцох даатгалын тохиролцоо хийх эсвэл хуулийн асуудалд өртөх зэрэг нь томоохон байр эзлэнэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эрч хүчтэй өдөр. Таны өөрийн ордонд байрлах сарны нөлөөн дор санал бодлоо эрч хүчтэйгээр дэвшүүлэх, аливаад гарамгай байх чадвараар өндөр байна. Дараагийн хэдэн өдрийн туршид нэр хүндээ дээшлүүлэх, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг хийх зоригтой бай. Хэрвээ таны түрийвч бараг хоосрон, эд зүйлс хуучирч байгаа бол та наймаа хийх, өрөө өгөх нь олз омог авч ирж мэднэ. Идэвх санаачилгатай байх нь хайрын романы оч үсэргэж магадгүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Танд амрах эргэцүүлэх нэмэлт цаг хэрэгтэй болох үед өрөө захиалах хэрэггүй. Бясалгал йог зэрэг нь завгүй ажлын чинь дунд таныг амрааж тэнхээ оруулах хамгийн сайн зүйл. Оюун санааны бясалгал нь материаллаг дарамт шахалтаас таны сэтгэлийг амраах зүйл гэдгийг сайн сана. Цэцэрлэгч бол. Өөрийнхөө гэрт гэрээр чинь дүүрэн сайхан үнэр гаргах цэцэгт ургамал авчир.
Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Сайн цагууд үргэлжилсээр байх бөгөөд таны хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэл дээр бодол санааг чинь зоосоор байх болно. Нийт нумынханы эргэн тойронд шинэ эрч хүч дүүрэн байна. Нөхөрлөл болон ямар нэгэн холбоо харилцаа нь амлалтандаа хүрэх бөгөөд хэд хэдэн дуртай зүйлээ авахад мөнгө үрнэ. Нийгмийн сүлжээ хамгийн түрүүний жагсаалтанд байна.
Матрын орд (12/22-1/19): Завгүй өдөр. Сурагчид оюутнууд удаан үргэлжилж байсан арга зүйгээ энэ өдөр дадлагажуулна. Мөн энэ өдөр тусгаарлагдмал газар номонд дарагдан хичээлээ хийх нь ухаалаг арга байна. Санхүү тань бүрхэг ба сонин хачин зүйл мөнгө зарах магадлал ихтэй байна. Амралтын улирал ойртож буй болохоор хамаатан болон хадмынхаараа аялах бодол таны толгойд орж ирнэ. Өнөөдөр хийж болох зүйлсээ маргааш хийх гэж бүү хойшлуул
Хумхын орд (1/20-2/18): Энэ өдрийг хувийн ажил хэрэг орон байраа тохижуулахад зориул. Өөрийн боломжоо зөв цэгнэж, хий хоосон санааны хойноос бүү хөөцөлд. Та тэртэй тэргүй хорвоо дээрх бүх ажлыг амжуулж чадахгүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд. Ялангуяа зөв хооллолтондоо. Зохисгүй хооллолт, архи дарсны хэрэглээгээ зогсоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих