Пүрэв гарагт эхэлсэн уулзалтаараа ОРЕС+ орнууд газрын тос олборлолтоо тав, зургаадугаар сард хоногийн 10 сая баррелиар буулгахаар санал нэгджээ.
Жилийн эцэс хүртэл хоногийн найман сая баррелиар хорогдуулан барих ба цаашлаад 2022 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл олборлолтоо хоногийн зургаан сая баррелиар буулгах ажээ.
Үүний зэрэгцээ уг тохиролцоо нь Мексикийн оролцоотойгоор хүчин төгөлдөр болох ажээ. Тус улс ирэх хоёр сарын турш олборлолтоо 100 мянган баррелиар л хорогдуулах боломжтой гэж Эрчим хүчний сайд Росио Нале мэдэгдээд байв. Гэсэн ч энэ уулзалтаас Мексик хоосон буцсан бөгөөд хэлэлцээр үргэлжлэн хийгдэх ажээ
Саудын Араб харин Мексик тохиролцоонд оролцохгүй бол олборлолтыг буулгах гэрээ бүтэхгүйг сануулсан байна. Баасан гарагт хэлэлцээр үргэлжлэнэ. Дараа нь ОРЕС+ орнууд зургаадугаар сарын 10-нд уулзан цаашид юу хийхээ ярилцах ажээ. Хэлэлцээр тохиролцоонд хүрсэн нөхцөлд Орос ба Саудын Араб тав, зургаадугаар сард хоногт 8,5 сая баррель нефть олборлож байх юм. Энэ уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ба Саудын ван Сальман бен Абдель Азиз Аль Сауд нартай утсаар ярин хэлэлцээр хийжээ.
Ш.Самбуу
EAGLE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих