Энэхүү төслийн хоёр дахь шат болох "Эхчүүдээ хайрлая” хөтөлбөр эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 31-40 насны 1000 эмэгтэйг В вирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хамруулах юм. Хөтөлбөрийг өрх, сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн зохион байгуулж, гурван удаагийн тунг үнэ төлбөргүй хийх юм.
Дорнод аймагт жилд дунджаар 2000 гаруй эх амарждаг ба үүний 10-13 хувь нь буюу 250 орчим нь В вирусийн халдвартай байх магадлалтай ба хүүхэд эхээсээ В вирусийн халдвар авч төрж байна. Төрөх үедээ В вирусийн халдвар авбал 90 хувьд нь 10-20 жилийн дараа буюу идэр залуу насанд нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэлтэй байдаг байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих