Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон коронавирусний вакцин гарган авахад зориулж донорын хувиар цусаа хандивласан гэж "Independent” сонинд мэдээлжээ. Коронавирусний халдвараас эдгэрсэн тэдний цусан дахь эсрэг биет лабораторийн судалгаа хийхэд тус болж магадгүй гэж үзэж байгаа аж. Том Хэнкс, Рита Уилсон хоёр өнгөрсөн гуравдугаар сард Австралид байхдаа коронавирусний халдвар авсан билээ.
Одоо тэд эдгэрсэн бөгөөд Лос-Анжелес руу гэртээ буцсан байна. Тэднийг вирусний дархлаатай болсон гэж эмч нар үзэж байна. Рита Уилсон цусаа хандивлах шийдвэрийнхээ талаар "CBS” телевизийн "This Morning” нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байжээ. "Бид цусаа өгч болох, бидний эсрэг биетүүд вакцин гарган авахад тус болж чадах эсэхийг мэдэх хүсэлтэй байна” гэж тэрээр хэлсэн байна.
Д.Жаргал
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34171
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих