УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Түүнийг намаасаа гарах болсонтой холбоотойгоор бусад намаас санал ирж байгаа бөгөөд ирэх лхагва гариг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана гэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан.
Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Хэрвээ гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэлээ.
Ж.Бат
Эх сурвалж: BOLOD.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих